Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Times: Оросын түрэмгийллээс сэрэмжилж Литва партизанууд бэлтгэж байна

Оросын зүгээс түрэмгийлэл, булаан эзлэх ажиллагаа явуулах тохиолдолд бэлэн байхын тулд Литвийн буудагч нарын холбооны сайн дурын дайчид сургуулилт зохион байгуулж байна гэж Times сонин мэдээлжээ.
Энэ сургуулилтын үеэр буудагчид хориглолт хийх дадлага хийж байна гэж литвийн талын урилгаар энэ арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлч Том Парфитт тэмдэглэсэн байна.  Сайн дурынхан нөхцөл байдал хүндэрсэн үед партизаны дайн хийхэд бэлтгэж байгаа юм байна.

“Бид эх орноо дайснаас хамгаалахад бэлэн байх ёстой” гэж энэ сургуулилтад оролцож байгаа 35 настай бизнесмэн Мантас Раукис ярьжээ. Тэрээр Буудагчдын холбоонд крымын үйл явдлаас нэг жилийн өмнө элссэн юм байна.
Литвийн Буудагчдын холбооны штабын офицер Довидас Рогулисын хэлснээр бол энэ байгууллагын гишүүний тоо Крымыг Орост нэгтгэсний дараагаар эрчимтэй өсч хоёр жилийн өмнө 2500 байсан бол өнөөдөр 4500 болжээ. Үүний зэрэгцээ залуучуудын корпусын бүрэлдхүүн таван мянга байснаа одоо 6000 болсон гэнэ.

Сайн дурын энэ холбооны  гишүүдийн дотор Литвийн парламентын гишүүн, Дотоод хэргийн сайн асан Аудронюс Ажубалис нар ч байгаа юм байна.
Хоёр жилийн өмнөөс энэ эгнээнд нэгдсэн Ажубалис “Манай эх оронд аюул учирсан тохиолдолд эх орноо хамгаалах тэр хүмүүстэй хамт байхын тулд би энд элссэн. Бид мэргэжлийн, өндөр чадавхтай байж  чадахгүй байж болно, гэхдээ л бид ар талд партизаны дайн хийж чадна” гэж ярьжээ.

Литвийн байнгын арми хэдэн мянган хүнтэй үүний дээр НАТО энэ оноос тус улсад цэргээ байрлуулах гэж байгаа юм. НАТО-гийн удирдлага энэ жил балтийн гуррван орон, Польшид хүч нэмэгдүүлсэн дөрвөн батальон, тактикийн хэсэг байрлуулахаар шийдвэрлээд байгаа юм. Европын хэд хэдэн орны нутагт ч бас хуягт танкийн бригад, америкийн хуурай замын цэрэг байруулна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан яамынхаа өргөтгөсөн хуралдаан дээр ОХУ-ын хилийн дэргэд НАТО цэргийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсээр байна гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр бол Оросын хилийн дэргэдэх НАТО-гийн тагнуулын нисэх онгоцны тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн бол баруун хил дээр найм дахин өссөн гэнэ.
Өнгөрсөн 2016 онд оросын эсрэг чиглэсэн хээрийн сургууль хийх нь өмнөхөөс хоёр дахин өссөн гэж сайд тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан