Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Туркийг доромжиллоо хэмээн загвар бүтээгчийг Кипрт баривчилжээ

Туркийн алдарт загвар зохион бүтээгч Барбарос Шансалыг Трук улс, туркийн ард түмнийг доромжиллоо хэмээн Умард Киприйн эрх баригчид баривчилсан байна. Cyprus Mail сонинд бичсэнээр бол Шансал шинэ жилийн өмнөхөн  интернетэд Туркт сэтгүүлчдийг баривчлан саатуулж байгаа тухай, туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам доторхи авлига, улс орны удирдлага нь шашны хэт нэг талыг баримтлагчид болохыг илчлэн яриад туркчүүдийг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан дүрс бичлэг оруулчихсан юм байна.

Загвар зохион бүтээгчийг Кипрчүүд мэдээж Туркийн эрх баригчдын шаардлагаар баривчилсан гэж хэвлэл тэмдэглээд түүнийг удахгүй Туркт шилжүүлэн өгч мөрдөн шалгах байх гэжээ.
Загвар зохион бүтээгчийг үүний өмнө мансууруулах бодис хадгалсан хэмээн Умард Кипрт бас баривчилж байсан юм байна.

Загвар зохион бүтээгч энэ дүрс бичлэгээ Стамбулын шөнийн клубт зэвсэглэсэн этгээд халдахаас ердөө хагас цагийн өмнө оруулсан болохоор түүнийг энэ талаар мэдэж байсан байх  хэмээн бас сэжиглэж байгаа бололтой.

Туркийн Стамбул хотын Reina шөнийн клубт шинэ жилийн шөнө автомат буугаар зэвсэглэсэн этгээд дайран орж гал нээн 39 хүний амь бүрэлгэн 69 хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Энэ үеэр шөнийн клубт 700 гаруй хүн байжээ. Энэ аймшигт хэргийг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээгээд байгаа ч алан хядагчийг нь өнөө болтол олоогүй байгаа юм. Туркийн цагдаагийн байгууллагын эх сурвалжаас үндэслэн хэвлэлүүд гэмт этгээдийг Узбекстан юм уу Киргизийн иргэн гэж мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан