Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сирид очиж “Лалын улс”-ын эсрэг байлдсан бүсгүйд ял оноож магадгүй
Данийн Жоана Полани гэгч залуу бүсгүй Сирид очиж алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцсоныхоо төлөө зургаан сарын хорих ял авч магадгүй байна гэж The Independent хэвлэлд бичсэн байна. Хэргийн гол нь 23 настай энэ бүсгүй өөрийн сайн дураар явж зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүсэд очин талуудын аль нэгэнд  орж байлдсан нь Данийн хуулийг зөрчсөн хэрэг болж байгаа юм байна.

“Хэрэв би армид алба хааж байсан бол яаж Дани болон бусад улс орнуудыг аюулд орхиж болох юм бэ, Дани улс чинь “Лалын улс”-тай хийх дайныг дэмжиж, зэвсэгт хүчнээ дэмжиж байгаа биз дээ” хэмээн бүсгүй өөрийн Facebook хуудсандаа бичжээ. Поланийн өмгөөлөгч нь ч гэсэн бүсгүйг АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллаж “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй дайтаж байгаа сирийн курдуудын отрядад орон алан хядагчидтай байлдсан гэдгийг тэмдэглэсэн байна.

Нэгэнт Данийн хуулийг зөрчсөн учраас бүсгүйд одоо зургаан сар шоронд орох ял нүүрлэж байна.
Хэвлэлүүд үүнийг бүсгүйг Дани болон европын бусад орнуудад алан хядагч байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын YPG отрядад орж байлдсан гэж үзэн яллах гэж байж мэдэх юм гэж бичжээ.

Полани өөрөө Иракын Курдистанд төрсөн эцэг, өвөг эцэг нь Пешмергийн курдын босогч дайчин байсан юм байна.
Бүсгүй Сирид очиж тулалдахын тулд улс төр судлаачаар сурч байсан их сургуулиа орхисон гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан