ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мексикт бензиний үнэ өссөнийг эсэргүүцэгчид хулгай дээрэм хийх нь элбэгшлээ
Бензин шатахууны үнэ огцом өссөнийг эсэргүүцэсн Мексикийн иргэддэлгүүр, худалдааны төвд дайран орж хулгай дээрэм хийх нь элбэгшсэн байна.
Мехико мужийн эрх баригчдын мэдээлснээр бол зөвхөн лхагва гарагт л гэхэд Экатепек, Акольман, Наукальпан, Николас-Ромеро, Тультепек, Текамак сууринд худалдааны төв дээрэмдсэн 161 хүнийг саатуулжээ.
Мужийн засаг захиргаа иргэдийг тайвшруулах арга хэмжээ авсаар байгаа ч энэ явдал газар авч Веракрус зэрэг зэргэлдээ мужуудад ийм гэмт хэрэг гарч эхэлсэн гэнэ.
Тус улс эрчим хүчний салбарт хийж байгаа шинэчлэлийн хүрээнд Мексик бензиний үнэиг энэ нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмсэн нь ийм үр дагавар дагуулж эхэлсэн байна. Эсэргүүцэгчид эхлээд авто замууд дээр хөдөлгөөн хааж, Pemex компанийн шатахуун түгээх хэд хэдэн цэгийг шатаасан бол одоо дээрэм тонуул болон өргөжсөн нь энэ.
Мехико хотын нэлээд хэдэн дэлгүүр, худалдааны төв лхагва гарагт ажиллаагүй бол бусад нь аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авч байж сая үүдээ нээсэн гэнэ.
Бензин шатахууны үнэ огцом өссөнийг эсэргүүцэсн Мексикийн иргэддэлгүүр, худалдааны төвд дайран орж хулгай дээрэм хийх нь элбэгшсэн байна. Мехико мужийн эрх баригчдын мэдээлснээр бол зөвхөн лхагва гарагт л гэхэд Экатепек, Акольман, Наукальпан, Николас-Ромеро, Тультепек, Текамак сууринд худалдааны төв дээрэмдсэн 161 хүнийг саатуулжээ.

0 Сэтгэгдэл