ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хүйтэн дайнаас хойш гарч байгаагүй зөрчил мөргөлдөөн

Сүүлийн таван жилд манай гариг дээр улс хоорондын болон улс орны дотоодын зөрчил мөргөлдөөн гарах эрсдэл хүйтэн дайны үеэс хойш урьд хожид үзэгдээгүй их өслөө гэж АНУ-ын Үндэсний тагнуулын албаны мэргэжилтнүүд үзсэн байна.
АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөл “Дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшлийн парадокс” гэсэн илтгэл бичсэндээ ийм дүгнэлт хийжээ.
Илтгэл зохиогчийн бодллоор бол энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш даяаршил, үндэсний үзэл үзлийн зөрчилдөөнөөс болж байгаа юм байна.
“Энэ бүхэн бол нэг талаас хамтын ажиллагаа, нэгдмэл удирдлага болон их хурдтай хөгжил, дэлхий дахиныг үндсээр нь өөрчилж байгаа засаглал, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой” гэж Вашингтонд энэ сарын 9-нд тараасан илтгэлд дурджээ.
Илтгэлд зөрчил мөргөлдөөний нэг гол шалтгаан нь улс орон, бүс нутгийн хүчнүүд өөр өөрийн нөлөөллөө тогтоох гэсэн эрмэлзэл болж байна гэжээ.
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны илтгэлд Орос, Хятад зэрэг орнууд илүү их түрэмгийлэх хандлагатай гээд бүс нутгийн зөрчилдөөн, алан хяах ажиллагаа нь орлогын тэгш бус хуваарилалт, байгаль цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн сул дорой хөгжлөөс болж байна гэсэн байна.
Илтгэл зохиогч АНУ-ын цаашдын улс төрийн чиг хандлагад задлан шинжилгээ хийхээс зайлсхийгээд ганцхан энэ судалгааг шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр АНУ, ОХУ-ын харлцааг сайжруулна, Хятадтай эдийн засгийн харилцаагаа эргэж харна, АНУ-д шинэ шинэ ажлын байр бий болгоно, терроризмтой тэмцэнэ гэж амласан болохоор энэ бүхэнд анхаарлыг нь хандуулахын тулд хийсэн гэснийг Reuters тэмдэглэсэн байна.
Илтгэлд бас ойрын 10 жилд терроризмын аюул улам нэмэгдэж, жижиг бүлэглэл, хувь хүмүүсийн зүгээс зэвсгийн шинэ технологи, хамтын ажиллагааны шинэ хэлбэр ашиглан дэгдэнэ гэжээ.
Үүний зэрэгцээ хүний эрхийн байдал, олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээ суларч, барууны орнууд өөрөө өөртөө хаалттай байхыг эрмэлзэн, Орос, Хятад улсууд дэлхий дээрх америкийн нөлөөлийг бууруулахын төлөө тэмцэж байгаа нь үүнийг дагуулна гэж Тагнуулын алба үзжээ. Энэ бүхэн нь шууд цэргийн мөргөлдөөнд хүргэхгүй ч “тооцооны үндсэн алдаа болно” гэж илтгэл зохиогч үзжээ.
Даяаршил, техникийн дэвшил нь нийгэм эдийн засгийн тэгш бус байдал, баян ядуугийн ялгааг улам их болгох нь өөрчлөгдөхгүй, улмаам дундаж давхарга улам багасч элитүүдийн болон дүрвэгсдийн эсрэг үзэл ихсэхэд нөлөөлнө гэсэн байна.
Ганц нааштай хандлага нь дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралыг даван туулахын төлөө хамтын чармайлт гаргаж байгаа явдал, гэхдээ энэ нь богино хугацааны үйлдэл гэжээ.
Эл илтгэлийг Тагнуулын албаны зөвлөл америкийн тагнуулын 17 байгууллагын тайланд үндэслэн бэлтгэсэн байна.

0 Сэтгэгдэл