Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жорж Лукас Лос-Анжелост “Оддын дайн”- музей байгуулж байна
Америкийн кино найруулагч Жорж Лукас Лос-Анжелос хотод алдарт “Оддын дайн” киноны зураг авахад хэрэглэж байсан эд зүйлсээр  музей байгуулж байна гэж тус хотын мэр Эрик Гарсетти Twitter хуудсандаа бичжээ.

“Ажлын олон мянган шинэ байр бий болгох ийм гайхамшигтай музей байгуулж байгаад нь бид маш баяртай байна” гэж Лос-Анжелосын тэргүүн  бичээд  энэ музейд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс зуу зуун мянгын хүн ирж байх болно гэсэн байна.

Энэ төслийн нийт өртөг 1,5 тэрбум доллар болж байгаа нь нэрт найруулагчийн нийт хөрөнгийг гуравны нэгтэй тэнцэж байна гэж Los Angeles Times сонин бас тэмдэглэжээ. 2016 оны дүнгээр Форбес сэтгүүл найруулагч Лукасын хөрөнгө 4,6 тэрбум гээд АНУ-ын нэр хүндтэй хүмүүсийн хамгийн баян нь гэж тэмдэглэсэн байдаг.

Энэ музейдээ найруулагч “Оддын дайн” киноны зураг авах үед ашигласан зүйлс, Дарт Вайдерын жинхэнэ баг, америкийн нэрт зураач Норман Роквеллийн бүтээсэн хувцас эдлэлийг тавьж  байгаа юм. Лукас энэ төслөө Чикагод, дараа нь Сан-Францискод хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан эцэст нь Лос-Анжелосыг сонгож авсан нь энэ гэнэ.
Үзэсгэлэнгийн олон танхим талбайтай музейн барилгыг хотын өмнөд хэсэгт Экспо-Парк дүүрэгт барьж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан