Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Барак Обама 58 хувийн рейтингтэй Цагаан ордныг орхилоо

Ц.ХАС

АНУ-ын төрийн тэргүүний ажлаа хоёр хоногийн дараа өгөх Барак Обама америкчуудын дунд 58 хувийн нэр хүндтэй байгаа нь 1993 онд том Жорж Бушийн тогтоосон амжилтаас арай бага байна гэж Гэлпалагийн хүрээлэнгээс явуулсан судалгааны дүнгээр гарчээ. Энэ сарын 4-8-нд явуулсан судалгаанд насанд хүрсэн 1032 хүнийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгийн зөрүүг -+4 гэж тооцдог.

Барак Обамагийн нэр хүнд сүүлийн саруудад бага зэрэг унасан гэж судлаачид үзжээ. 2015 оны сүүлч гэхэд Обамагийн нэр хүнд 50 хувь орчим байсан бол арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 62 хувь болж өссөн. Тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа эхээр 69 хувийн рейтингтэй байсан нь хамгийн өндөр нь ч гэдэг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч бага Жорж Буш албан тушаалаасаа буух үедээ 40 хувийн дэмжлэгтэй байсан бол  Билл Клинтон Обамагаас ердөө ганц хувиар илүү байжээ. Ажлаа өгөхдөө буюу 1993 оны нэгдүгээр сард ард түмнийхээ 69 хувийн дэмжлэгтэйгээр Цагаан ордныг орхиж байсан том Жорж Бушийн амжилтыг ямар ч Ерөнхийлөгч даваагүй юм.

Обамагийн рейтинг ийм өндөр байхад эхнэр Мишель Обама хамгийн их нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Тэргүүн хатагтай америкчуудын 68 хувийн хүндлэлийг хүлээсээр байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампийн рейтинг 40 хувьтай байгааг тус хүрээлэнгээс онцолжээ.
Учир нь өмнөх судалгааны дүнгээс харахад Обама тангараг өргөхдөө 78, бага Жорж Буш 62 хувь, Билл Клинтон 66 хувиар нэр хүндтэй байсан бол Дональд Трамп 40 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт.

Ирэх баасанд болох АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 70 жил мөрдсөн уламжлалаас зарим нэг зүйлээр өөр болно. Гэхдээ өмнөх ёслолуудаас хавьгүй олныг хамарна гэдэгт итгэлтэй байна хэмээн шинжээчид үзэж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
нилээн гайгуй шудрага судалгаа бололтой юм гээч...
Хамгийн их уншсан