ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мао Зэдуныг чөтгөртэй зүйрлээд ажлаасаа халагджээ
Global Times сонинд бичсэнээр Шизяжуан хотын Телевиз, радио, кино урлаг хэвлэлийн удирдах газрын орлогч дарга Цзо Чуньхэ олон нийтийн сүлжээн дэх өөрийн аккуантдаа Мао Зэдун бол шулмас байсан, жил бүр арванхоёрдугаар сарын 26-нд тэмдэглэдэг түүний төрсөн өдрийн арга хэмжээ нь “манай гариг дээрх тахин шүтлэгийн том арга хэмжээ” гээд биччихсэн байна. Ингэж бичсэнийх нь төлөө түүнийг “сүлжээнд худал мэдээлэл түгээсэн, намын сахилга батыг ноцтой зөрчсөн” хэмээн буруутгаж захиргааны сануулах арга хэмжээ аван ажлаас нь халжээ. Сүлжээнд бичсэн мэдээллийг нь бас устгасан байна.
2015 онд удирдагч Мао Зэдуны нэртэй холбоотой бас нэг дуулиан дэгдэж байсан юм. Тэгэхэд ССТY телевизийн 56 настай хөтлөгч Би Фузянь гэгч хувьсгалын дууг Бээжингийн дуурийн маягаар дуулахдаа Хятадыг үндэслэгч Мао Зэдуныг бас таагүй үгээр гуйвуулан оруулсан 75 секундын бичлэгээ интернэтэд байршуулсан юм. Үүний дараа Фузянийг эфирт гарахыг нь хориглож, хатуу арга хэмжээ авахыг сануулж байсан. .
Global Times сонинд бичсэнээр Шизяжуан хотын Телевиз, радио, кино урлаг хэвлэлийн удирдах газрын орлогч дарга Цзо Чуньхэ олон нийтийн сүлжээн дэх өөрийн аккуантдаа Мао Зэдун бол шулмас байсан, жил бүр арванхоёрдугаар сарын 26-нд тэмдэглэдэг түүний төрсөн өдрийн арга хэмжээ нь “манай гариг дээрх тахин шүтлэгийн том арга хэмжээ” гээд биччихсэн байна. Ингэж бичсэнийх нь төлөө түүнийг “сүлжээнд худал мэдээлэл түгээсэн, намын сахилга батыг ноцтой зөрчсөн” хэмээн буруутгаж захиргааны сануулах арга хэмжээ аван ажлаас нь халжээ. Сүлжээнд бичсэн мэдээллийг нь бас устгасан байна. 2015 онд удирдагч Мао Зэдуны нэртэй холбоотой бас нэг дуулиан дэгдэж байсан юм. Тэгэхэд ССТY телевизийн 56 настай хөтлөгч Би Фузянь гэгч хувьсгалын дууг Бээжингийн дуурийн маягаар дуулахдаа Хятадыг үндэслэгч Мао Зэдуныг бас таагүй үгээр гуйвуулан оруулсан 75 секундын бичлэгээ интернэтэд байршуулсан юм. Үүний дараа Фузянийг эфирт гарахыг нь хориглож, хатуу арга хэмжээ авахыг сануулж байсан. .
0 Сэтгэгдэл























