"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Украин улс Оросыг Олон улсын шүүхэд өглөө

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Гаага дахь Олон улсын шүүхэд ОХУ-ыг өгөхийг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосон тухай албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.
Тэрээр “ОХУ-ыг НҮБ-ын терроризмыг санхүүжүүлэхгүй байх, арьсны өнгөөр үл ялгаварлах гэх зэргээр хүний эрхийн бүх төрлийн конвенцыг зөрчсөн. Орос улс гурван жилийн турш олон улсын эрхзүйг бүдүүлгээр зөрчин хуулиас гадуур эзлэн авсан Крымыг эзэмшиж байна.
Оросын цэргүүд Украин руу удаа дараа террорист дайралт хийснээр гэм буруугүй олон хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн. Орос улс Крымыг өөртөө нэгтгэснээр Украины өмч хөрөнгө, ашигт малтмалын орд газар, загас агнуурын аж ахуйг хууль бусаар булаан авч эзэмшин байгаль экологид ихээхэн хохирол учрууллаа. Энэ бүх хүчирхийллийнхээ төлөө төлбөр төлөх ёстой” гэжээ.
2015 оны есдүгээр сард Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин “Крым, Донбасссын төлөө Украин улс нөхөн төлбөр шаардаж байна” хэмээн мэдэгджээ. Түүнийхээр Украин байгалийн нөөцийн хохирлыг элсний ширхэг бүрээр тооцож гаргасан учраас энэ нь тэрбумаар хэмжигдэх гэнэ.
Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Порошенко мөн “Оросыг НҮБ-ын Далайн эрхийн конвенцыг зөрчиж байна” хэмээн Олон улсын шүүхэд өгөх үүргийг Гадаад хэргийн яамандаа өгч байсан юм. Украины төрийн тэргүүний албан ёсны сайтад “ОХУ нь Украины эсрэг хүчирхийлэл үйлдэн Крымыг эзэмшиж, Хар тэнгис, Азовын тэнгисийн сав газарт манай улсын байгалийн нөөцийн эрхийг зөрчиж байна” хэмээн бичсэн байна.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Крымын зүгээс эсрэг мэдэгдэл хийн “Украины бүрэлдэхүүнд тус хойг орсон үеэс л хүний эрх зөрчигдөж байсан талаар тогтоолын төсөл бэлэн болгоод НҮБ-д өгөхөөр бэлтгэж байна” хэмээн мэдээллээ. Крымын Олон улсын харилцаа болон нүүлгэн шилжигсдийн асуудал хариуцсан улсын хорооны тэргүүн Заур Смирнов “энэ баримтанд тус хойг Украины эзэмшилд байх үед Крымын татаруудыг эргүүлэн авчрах үеэр хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг, 2014 онд Украинд төрийн эргэлт хэрхэн гарсан талаар тодорхой тусгасан” гэжээ.
ОХУ-ын Хүний эрх, ардчилал болон дээд эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов 2016 оны арванхоёрдугаар сард “Украин бол хүний эрхийг зөрчиж байгаа ганц улс” гээд тус улс “үндсэрхэг үзэлтний хүчирхийлэл, үндэсний хэт даврах үзэл, цэрэгжсэн гүрэн” болж “хүний эрх, ардчиллын салбарт туршилт хийж байна” гэж мэдэгдсэн юм.
ukrain butarch zadrah ni zuv sht

0 Сэтгэгдэл
2017.01.19