Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кеннедигийн охин нутаг буцлаа
Б.СЭВЖИДМАА

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн охин Каролин Кеннеди гурван жил Япон улсад Элчин сайдаар ажиллаад нутаг буцлаа.

Б.Обамаг сонгуульд үнэнчээр дэмжиж, хандив босгоход хувь нэмрээ оруулсны хариуд Элчин сайдаар томилогдон Японыг зорьсон Каролин Кеннедиг Наран улсад ирэхэд япончууд Холливудын од мэт угтан авч байсан билээ.  Түүнийг  2013 оны арваннэгдүгээр сард анх эзэн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар ирэх үед хэдэн мянган хүн зам дагуу зогсон угтан авч, NHK-гээр шууд дамжуулж байв. Цуутай Ерөнхийлөгчийн охиныг дипломат төлөөлөгчөөр томилогдон ирсэнд япончууд ихэд талархалтай хандаж, эхний зургаан сард АНУ-ын ЭСЯ бэлгэнд дарагдаж өнгөрсөн гэдэг. Бас түүнийг элдэв арга хэмжээнд оролцуулах гэсэн урилга тасралтгүй ирж, үйл ажиллагааны хүрээ нь өргөжсөнөөс ЭСЯ-ны төсвийн дарамт нэмэгджээ. 

Одоо 59 настай Каролин Кеннеди Манхаттэн дэх гэртээ эргэж ирсэн бөгөөд цаашдын төлөвлөгөө нь тодорхойгүй байна. Жон Кеннеди, Жаклин Кеннеди Онассис гээд АНУ-ын түүхэнд нэртэй хоёр хүнээс өдгөө үлдэж хоцорсон ганц хүүхэд нь болох Каролин хууль, улс төрөөр дагнахын зэрэгцээ буяны үйлсэд оролцож, Кеннедигийн гэр бүлийн нэрийн өмнөөс хөрөнгийн бүх шийдвэрийг гаргаж, ном бүтээл гаргах эрхийг эзэмшдэг юм. Нью-Йорк, Чикаго, Вашингтон болон Кайман аралд үл хөдлөх хөрөнгөтэй Каролин хатагтайн нэр дээр 60-200 сая ам.долларын хөрөнгө бий хэмээн Элчин сайдаар томилогдох үед нь мэдээлж байсан.  Элит гэр бүлээс гаралтай нэр хүндээ ашиглан Каролин Японд байх хугацаанд сүлжээ үүсгэх тал дээр амжилттай ажилласан гэж ажиглагчид үнэлж байна. Түүний үед Б.Обама Японд түүхэн айлчлал хийж, Хирошимад зочилсны зэрэгцээ хэдхэн сарын өмнө Шинзо Абэ АНУ-ын Сувдан эрэгт зочилсон нь хоёр улсын харилцаанд том дэвшил болсон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан