ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Японы анхны тэрбумтан эмэгтэй

Б.СЭВЖИДМАА
Японд өөрийн хүчээр долларын тэрбумтан болсон анхны эмэгтэй нь 82 настай Ёшико Шинохара боллоо. Одоогоос 40 жилийн өмнө Токио дахь ганц өрөө байрандаа хувийн бизнесээ эхлүүлсэн Ё.Шинохарагийн “Temp Holdings” компани өнгөрсөн жил 4,5 тэрбум ам.долларын орлого олжээ. Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компанийн 25 хувь буюу нэг тэрбум ам.доллар давсан хөрөнгийг Ё.Шинохара эзэмшдэг аж. Ингэснээр Азид өөрийн хүчээр долларын тэрбумтан болсон 26 дахь эмэгтэй нь Шинохара болж байна. Түүнээс өмнө тэрбумтан болсон эмэгтэйчүүд бүгд Хятад, Хонконгоос гаралтай юм. Ёшико Шинохара 1934 онд төрж, дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эцэг нь найман настайд нь өнгөрч, ганц бие ээжтэйгээ амьдарч байсан Шинохара 20 гараад удаагүй байхдаа гэрлэсэн ч төд удалгүй салснаар харийн орныг зорьжээ. Тэр дахин гэрлэсэнгүй. Эх орондоо ч үлдсэнгүй. 1960-аад онд Англи руу явж, дараа нь Австралид очиж олон жил нарийн бичгээр ажилласан байна. Тэр 1973 онд эх орондоо эргэн ирэхдээ хүмүүст цагийн ажил олж өгөх бяцхан бизнесээ өөрийнхөө байранд нээжээ. Тэрээр хүүхэд гаргаж, ажил мэргэжлээ орхисон ээжүүдийг цагийн ажилтай болгож, нийгэмд нь эргэн хөл тавихад тусалъя гэсэн зорилгоор анх бизнесээ эхлүүлсэн ч эмэгтэйчүүд түүний хүссэнээр тийм ч идэвхтэй байсангүй. Тиймээс эрчүүдийг цагийн ажилд зуучилж эхэлжээ. “Алдагдсан үе” гэгддэг 1990-ээд оны эдийн засгийн хямралын жилүүдэд компаниуд зардлаа багасгах үүднээс үндсэн ажилтны тоог багасгаж, цагийн ажилтан хөлсөлж эхэлсэн нь түүний бизнесийг өөд нь татжээ.
Одоо “Temp Holdings” Япондоо 27 мянган компанитай, гадаадын 13 улстай гэрээтэй ажилладаг болжээ. Тус компанийн нэг улирлын орлого 2,4 тэрбум долларт эргэлдэж байгаагийн 78 хувь нь цагийн ажлын бизнес, үлдсэн нь компанийн зөвлөгөө, систем хөгжүүлэлт, аутсорсинг зэрэг бусад бизнесээс нь орж ирдэг аж. Өдгөө Японы хүн амд эзлэх ахмадуудын тоо нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчний тоо багасч байгаа учраас “Temp Holdings”-ийн бизнес улам бүр цэцэглэнэ гэж шинжээчид найдаж байна. Тус компанийн судалгааны албаны тооцоогоор тун удахгүй Японы хөдөлмөрийн хүч 5,83 сая хүнээр дутахаар байгаа аж. Шинохара хэдий тэрбумтан болсон ч энэ их хөрөнгөө өвлүүлэх гэр бүл, үр хүүхэдгүй ажээ. 2014 онд тэрээр өөрийн нэрэмжит сан байгуулж, хөрөнгийнхөө таван хувийг хандивлан сувилагч, асрагч болох оюутнуудад тэтгэлэг өгч эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл