Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг энэ сарын 27, 28-нд тоглогдоно

УДЭТ-ын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Нобелийн шангалт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг Ч.Найдандорж найруулан үзэгчдийн хүртээл болгосон нь 2015 онд үзэгчдийг байлдан дагуулсан билээ.
Нобелийн шагналт, Италийн алдарт зохиолч Дарио Фо "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжиг 2017 оны 1-р сарын 27-нд 19:00, 28-нд 18 цагаас хоёрхон удаа тоглогдох гэж байна.

Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, дүрүүдэд Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглоно.
Тасалбарын үнэ: 10,000₮ 15,000₮ 20,000₮

Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс /10:00-18:00/
Онлайн тасалбар: www.easyticket.mn, www.ticket.mn
Үнэгүй хүргэлт: 1900-1188 /09:00-18:00/ Захиалгын утас: 99199794

Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно.
Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.
Тэрээр урьдынх шиг уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов.

Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах болно. Жүжиг зөвхөн насанд хүрэгчдэд тоглогдох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан