ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Парис агаарын бохирдлын эсрэг хуучин машиныг хална

Францын нийслэл Парис хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсээр байгаа учир албаныхан хорт утаа багасгах төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, жолоочгүй, автомат удирдлагатай, цахилгаанаар ажилладаг мини автобусыг үйлчилгээнд оруулжээ.
“EZ10” гэх зургаан зорчигч тээвэрлэх багтаамжтай эл автобусыг туршилтын журмаар ажиллуулж байна. GPS-ээр ажилладаг энэ автобус үнэ төлбөргүй, долоо хоногийн долоон өдөр иргэдэд үйлчлэх юм. Ийнхүү бага оврын автобус үйлчилгээнд оруулж, хүмүүсийг илүү тав тухтай нөхцөлд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж олгосноор 20 жилийн дараа гэхэд эрс өөрчлөлт гарна гэж албаныхан найдаж байна.
Түүнчлэн өчигдөр Парисын албаныхан агаарын бохирдлыг бууруулах бас нэг шинэлэг аргыг нэвтрүүлсэн нь машинуудыг өнгөөр кодлох систем аж. “Crit’Air” гэх шинэ системийн дагуу 1997 оны нэгдүгээр сараас 2000 оны арванхоёрдугаар сарын хооронд замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн бүхий л дизель машиныг саарал хуудсаар торгож, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасах аж. Парисын 32 сая гаруй тээврийн хэрэгслийн зургаа орчим хувь нь энэ ангилалд багтаж буй аж. Түүнчлэн 2001-2005 оны хооронд бүртгэлтэй машинуудыг хүрэн өнгийн хуудсаар торгох гэнэ. Парисын агаарын бохирдлын гол шалтгааныг хуучин машины утаатай холбон тайлбарладаг. Тиймээс агаарын бохирдол аюулын түвшинд хүрэх үед нийтийн тээврийг төлбөргүй болгож, Парис руу орж ирэх автомашины хөдөлгөөнд хяналт тавьж, дугаараар хязгаарладаг юм. Мөн бямба гараг болон үндэсний баяр ёслолын үеэр автомашины зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл