Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Авлигын индексээр Монгол Улс 87-д жагсав

“Transparency International” 2016 оны олон улсын авлигын индексийг зарлалаа. 174 орныг жагсаахад манай улс 38 оноогоор 87 дугаар байрт жагссан байна.


Улс орнуудын засаглал, улс төр, нийгэм эдийн засаг хуулийн хэрэгжилт авлигын эсрэг бодлого зэрэг 12 үзүүлэлтийг харгалзан 0-100 хүртэл оноогоор дүгнэн жагсаадаг энэ удаагийн жагсаалтыг 90 оноогоор Дани, Шинэ Зеланд тэргүүлжээ. Араас нь Финлянд 89 оноотой, Швед 88 оноотой, Швейцарь 86 оноогоор удаалжээ.

Хамгийн бага оноотой буюу авлигад “идэгдсэн” улсаар Сомали 10 оноотой, Өмнөд Судан 11 оноотой, БНАСАУ 12 оноотой сүүл мушгисан байгаа юм. Манай улс өнгөрсөн жил 39 оноотой 72 дугаар байрт жагссан бол 2014 онд 39 оноотой 80 дугаарт оржээ. Үүнээс харвал сүүлийн таван жилд манай улсын хувьд авлигын төвшингөөр нэг хоёр байраар наашилж цаашилсан ч онооны хувьд огт өөрчлөгдөөгүй байна.  Үүнээс харвал авлигын үзүүлэлтэд манайх ахиц гаргасангүй гэдэг нь тодорхой.

Урд хөршийн хувьд ердөө манай улсын дээхнэ талд оржээ. 40 оноогоор 79 дүгээрт жагссан нь Энэтхэг, Бразиль, Белорусьтай эн зэрэгцсэн үзүүлэлт болжээ. Тэгвэл Хойд хөрш буюу ОХУ нь 131 дүгээрт, Иран, Казахстан, Непал, Украин зэрэг оронтой эн зэрэгцэн 29 оноотой жагсчээ.

Харин манай улстай  39 оноогоор Панам, Замби улс 87 дугаар байрт зэрэгцэн жагссан байгаа юм. Авлигын индексийн төвшнөөр доогуур эрэмбэлэгдсэн улс орнуудын хувьд шүүх цагдаагийн найдваргүй үйл ажиллагаа нь ард иргэдээ хамгийн их шаналгаж байгаа юм. Тэр ч байтугай авлигын эсрэг хууль тогтоомжийг ихэвчлэн үл тоомсорлодог гэсэн судалгаа гарчээ. Хүмүүс төрийн зүгээс олгодог суурь үйлчилгээг авахын тулд эрх бүхий гомдол мэдүүлэхийн оронд хээл хахууль мөнгө өгөх байдлаар асуудлаа шийдүүлсэн нь дээр гэх үзэлтэй болсон байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан