Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Маднесс” анхны бүрэлдэхүүнээрээ тоглоно

“Маднесс”-ын Ч.Оюунсайхан хамтлагийнхаа анхны хит дуу болох “Хотын гудамж”-ийг оюутан үедээ зохиожээ. 1997 он... Хорин жил өнгөрчээ. Гоё дуу хийж байгаад гэнэт алга болчихдог “Маднесс” хорин жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ дуулах гэж байна. “Маднесс”-ийнхэн анх 1994 онд нэгдэж байхдаа трэш метал стилиэр тоглодог байсан гэдэг. Гэхдээ тухайн үед өөр нэртэй байсан ба 1997 онд “Хотын гудамж” дууг дуулснаар стилиэ өөрчилж, нэрээ шинэчилжээ.

Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд дуучин Ч.Оюунсайхан бөмбөрчин А.Вадим, соло гитарчин Ч.Тамир, Ганг, басс гитарчин Б.Гэрэлтнаран нар багтдаг. Өнгөрсөн хугацаанд Вадим ОХУ-д, өөр нэг гишүүн БНХАУ-д амьдрах болж, залуус хамт уран бүтээл хийх боломжгүй байв. Гэвч хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтан­шагай, басс гитарчин Т.Боорч нарын бүрэлдэхүүнтэй шинэ баг бүрдүүлж, “Маднесс” дуулсаар байлаа. “Маднесс”-ийнхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван цомог гаргаж, 20 гаруй клип бүтээжээ. Энэ нь нэг бодлын чамламаар ч юм шиг. Гэхдээ аманд аялагдаж, сэтгэлд үлдсэн дуунуудыг нь бодохоор хангалттай ч юм шиг.

Хорин жилийн дараа “үзэгчдийн хүсэлтээр” тайзнаа гарч байгаа “Маднесс”-ын залуус болзоогоо ирэх сарын 3-нд “Iloft function house”-д товложээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан