Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жазз цувралын гуравдахь тоглолт болно

Каталоны алдарт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрразагийн “The Art of Piano” тоглолт ирэх сарын 9-нд ганцхан удаа ДБЭТ-т болох гэж байна. Дэлхийн алдарт төгөлдөр хуурч болох түүний тоглолт “ЖаззЛаб” хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй “ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016/2017” цувралын гуравдахь тоглолт юм. Игнаси Тэрраза харааны бэрхшээлтэй ч өөрийн дотоод ертөнцийн гүн гүнзгий мэдрэмжийг төгөлдөр хуурын хөг эгшиг, свинг хэмнэлээр дамжуулан илэрхийлдэг билээ. Түүний тоглолтонд ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэнкэр, Монголын авьяаслаг залуу бөмбөрчин Б.Хүслэн нар оролцох юм байна. “ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016/2017” цувралаар монголын тайзнаа дэлхийд алдартай жазз уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж буй. Өмнө нь АНУ-ын залуу уран бүтээлч, жазз төгөлдөр хуурч, дуучин Чампиан Фултон болон алдарт жазз дуучин Кенни Вашингтон нар  уригдан ирж өөрийн уран бүтээлээ танилцуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан