ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ: Муслим шашинтнууд нэвтрэхийг хориглоно
Б.СЭВЖИДМАА
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэгнийхээ үзүүрээр 134 сая хүнийг АНУ-ын хилийн гадна “үлдээж” орхилоо. Тэрээр муслим шашинт долоон орны иргэдэд виз олгохыг түр хугацаагаар хориглолоо. 90 хоног үргэлжлэх тус хоригт багтсан орнууд нь Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Иемен юм. 2013 оны Дэлхийн банкны тооцоогоор энэ долоон улс нийтдээ 134 сая хүн амтай. Дэлхийн долоон тэрбум хүн амаас 130 гаруй саяыг нь АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон эл шийдвэр зөвхөн эхлэл гэж Цагаан ордон мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, өөр улсын иргэдийг ч цаашид энэ хоригт багтаахаар төлөвлөж байгаа аж. Трамп Дотоодын аюулгүй байдлын сайддаа аль улс виз хүссэн иргэдийнхээ талаар хангалттай мэдээлэл өгдөггүйг 30 хоногийн дотор судлахыг үүрэг болгосон бөгөөд тийм улсуудыг дээрх хоригтоо нэмж багтаах бололтой.
“Америкийг аюулгүй байлгах” гэсэн ганцхан зорилготой, үүний тулд АНУ-ын нутаг дэвсгэрт гадаадын террорист нэвтрэхээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ бол энэ хэмээн тайлбарлаж буй Трампын шийдвэр гадаадын иргэдэд хатуурхсан өөр хэд хэдэн шийдвэртэй зэрэг гарсан юм.
Тухайлбал, ирэх дөрвөн сарын хугацаанд аль ч улсын иргэдээс цагаачлал хүссэн өргөдөл хүлээн авахыг зогсоолоо. Энэ хугацаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга АНУ-д дүрвэгч, цагаачдын өргөдлийг хүлээн авах, хянах процессыг эргэн харж, судлах аж. Одоогийн процессоор бол АНУ-д цагаачлахыг хүссэн дүрвэгч хоёр жилийн хугацааны шалгалт давах ёстой гэсэн хатуу шалгууртай. Гэвч Д.Трамп дүрвэгсдэд тавих шалгуур хангалттай чанга биш, террористууд орж ирэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Д.Трампын бодлогын дагуу энэ онд АНУ төлөвлөсөн ёсоор 110 мянга бус түүнээс хоёр дахин бага буюу 50 мянган дүрвэгч хүлээн авч магадгүй байна. Тэрээр дүрвэгчдийг хүлээн авахдаа шашин шүтлэгийг нь нэн тэргүүнд харгалзаж үзнэ гэдгээ цохон тэмдэглэсэн.
Жишээлбэл, муслим шашинтай оронд амьдардаг ч христийн шашин шүтдэгээс болоод хавчлага шахалтад өртдөг иргэдийг хүлээж авахыг зөвшөөрнө, харин исламын шашинтай бол АНУ-ын босго давахгүй гэсэн үг юм. Тэр тусмаа Сирийн иргэдийн хувьд АНУ бүр хориотой улс болоод байна. Д.Трамп Сирийн нэг ч дүрвэгчийг хүлээн авахгүй гэдгээ онцлон дурдсан юм. Түүний хувьд Сирийн дүрвэгчийг хүлээн авах нь АНУ-д “Тройн морь”-ийг нэвтрүүлснээс өөрцгүй хэрэг гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлж байсан. Тэрээр АНУ-д нэг ч муслим шашинтан нэвтрүүлэхгүй гэж хэлснээрээ кампанит ажлынхаа үеэр ихээхэн шүүмжлэл хүлээж байсан бол одоо хүссэн суудалдаа эзэн сууснаар өнөөх маргаан дагуулсан шийдвэрээ бодитойгоор гаргаж эхэллээ.
Б.СЭВЖИДМАААНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэгнийхээ үзүүрээр 134 сая хүнийг АНУ-ын хилийн гадна “үлдээж” орхилоо. Тэрээр муслим шашинт долоон орны иргэдэд виз олгохыг түр хугацаагаар хориглолоо. 90 хоног үргэлжлэх тус хоригт багтсан орнууд нь Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Иемен юм. 2013 оны Дэлхийн банкны тооцоогоор энэ долоон улс нийтдээ 134 сая хүн амтай. Дэлхийн долоон тэрбум хүн амаас 130 гаруй саяыг нь АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон эл шийдвэр зөвхөн эхлэл гэж Цагаан ордон мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, өөр улсын иргэдийг ч цаашид энэ хоригт багтаахаар төлөвлөж байгаа аж. Трамп Дотоодын аюулгүй байдлын сайддаа аль улс виз хүссэн иргэдийнхээ талаар хангалттай мэдээлэл өгдөггүйг 30 хоногийн дотор судлахыг үүрэг болгосон бөгөөд тийм улсуудыг дээрх хоригтоо нэмж багтаах бололтой.

0 Сэтгэгдэл