Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Аз жаргалын яам
Б.СЭВЖИДМАА

Энэтхэгт хүн амынхаа тоогоор хоёрт ордог том мужуудын нэг Мадхя Прадешид Аз жаргалын яам байгуулжээ. Гурав дараалан сонгогдсон тус мужийн захирагч Шивраж Синх Чоухан өөрөө санаачлан энэ яамыг байгуулсан аж. Йогоор хичээллэдэг, амьдрах урлагийн талаар сонирхон судалдаг тэрээр мужийнхаа ард иргэдэд амьдралаас хэрхэн сайн сайхныг мэдэрч, амар тайван, аз жаргалтай оршихуйг бий болгох талаар сургахын тулд энэ байгууллагыг үүсгэж, 70 гаруй хөтөлбөр санаачилжээ.

Улс төрд орохоос өмнө коллежид гүн ухааны хичээл заадаг байсан тэрээр хэрхэн аз жаргалтай амьдрах тухай насаараа эрэл хайгуул хийж явсан нэгэн гэнэ. Харин түүний олсон хариулт нь хүн өөрөө дотроосоо, оюун бодолдоо аз жаргалыг олж болно гэдэг гаргалгаанд хүрчээ. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, аливааг эергээр, сайн талаас нь хардаг болгон өөрчлөхийн тулд улсаас дорвитой хөдлөх хэрэгтэй гэж үзжээ. Шинэхэн байгуулагдсан Аз жаргалын институтийн зорилго нь энэ бөгөөд дунд сургуулийн хичээл, иог, шашны сургааль номлол, ёс суртахууны тухай хичээл, бясалгал, ашгийн бус нийгмийн ажлаар дамжуулан олны сэтгэлгээг өөрчлөхөөр ажилдаа орсон байна.

Тус институтийн хамгийн анхны ажлын нэг нь Аз жаргалын фестивалийг зохион байгуулах байлаа. Бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн энэ фестивалийн үеэр гар утас, телевиздээ хэтэрхий автаж, амьд харилцааг эрхэмлэхээ больсон өнөө үеийнхнийг нэг дор цуглуулж, хамтдаа тоглож, хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлэх зорилго тавьжээ. Хүүхдүүд нь хоорондоо тоглож, томчууд нь бүжиглэж, боломжтой нэг нь ядуу буурай иргэддээ өгч чадах зүйлээ хандивлах “Өглөгийн хана”-ыг ч ажиллуулсан байна. Хүн бүрт инээмсэглэл бэлэглэнэ гэсэн уриатай фестиваль амжилттай болсон хэмээн иргэд нь ам сайтай байгаа гэнэ.
Гэхдээ төр ард иргэдээ амар тайван, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжоор хангах үндсэн үүргээ биелүүлж байж л хүмүүс жинхнээсээ жаргалтай байхаас бас нэг төрийн институт бий болголоо гээд үр дүнд хүрэхгүй гэсэн шүүмжлэл ч гарчээ. Мужийн захирагч энэ шүүмжлэлийг ч хүлээн авч 70 сая хүн амтай мужийнхаа дэд бүтэц, төрийн үйлчилгээг сайжруулах, фермийн аж ахуйг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг  бол нэн тэргүүний шийдэх ёстой, тулгамдсан асуудал мөн гэж хүлээн зөвшөөрч байна. Харин Аз жаргалын яамны ажилтан “Манай байгууллага аз жаргалыг түгээх зорилготой газар биш. Аз жаргал гэдэг зүгээр л нэг хүнээс нөгөөд өгдөг, тараадаг зүйл биш. Харин аз жаргалтай байх орчныг нь бүрдүүлэх зорилготой юм. Та гагцхүү өөрөө л аз жаргалд хүрч чадна. Харин бид танд туслах болно” хэмээн ажил үүргээ тайлбарлажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан