Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Румынчууд авлигачдын эсрэг жагслаа
Б.СЭВЖИДМАА

Румыний нийслэл Бухарест болон бусад хотод Засгийн газраа эсэргүүцсэн маш том жагсаал боллоо. Жагсаалд оролцсон 150 мянга гаруй хүн авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завшин шоронгоос суллагдахыг эсэргүүцсэн юм.
Энэ бүхэн Румыний Засгийн газрын гаргасан хорих газруудын ачааллыг бууруулах шийдвэртэй холбоотой юм. Эрүүгийн хууль чанга байгаагаас шоронгууд хэт олон хоригдолтой болж, хорих газрын зардал төсөв ч хүндэрлээ гэдэг шалтгаанаар Засгийн газар зарим хөнгөн ялтай хэрэгтнүүдийг суллах шийдвэр гаргажээ. Гэвч хөнгөн ялтай гэмт этгээдүүд гэдэг ангилалд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс ч цөөнгүй байгаа нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Тийм ч учраас Социал демократ намаас Ерөнхий сайд болсон Сорин Гриндеану авлигын хэрэгтнүүдийг суллах гэж зориуд ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгтний учруулсан хохирол, авлигын хэмжээ нь 44 мянган еврогоос хэтрээгүй бол ял шийтгэл хэлэлцэхгүй гэдэг заалтыг хуулинд оруулжээ. Ингэж хохирлын босгыг өндөрсгөснөөр авлигын хэргээр шоронд суусан нэр бүхий улстөрчид, төрийн албан тушаалтнууд суллагдахаар байгаа аж.
Харин румынчууд авлигачид ял завшихыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Засгийн газрын ордны гадна “Хулгайчид, огцор” хэмээн нэгэн дуугаар хашгирч байсан тэд “Жагслаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан ч тэмцэх нь чухал. Румыний хуулийг завхруулж буй гэмт хэрэгтнүүдийн эсрэг улс орноо хамгаалах хэрэгтэй” гэж ярьж байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан