Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцохооргүй болжээ
Б.СЭВЖИДМАА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцохгүй байх шинэ хуульд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжихэд бэлэн боллоо. Гэр бүлийн хүрээнд гарсан хүчирхийллийг заавал эрүүгийн хэрэгт тооцохгүйгээр хөнгөн шийтгэл ногдуулдаг байх хуулийг өнгөрсөн сард Төрийн думаар хэлэлцэн баталсан юм.

Шинэ хуулийн дагуу хэрэв хэн нэгэн гэр бүлийнхээ хүнийг хүчирхийлж, яс нь хугартал хүндээр бэртээгээгүй л бол 15 хоног хүртэл баривчлах юм уу 120 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл л оноох аж. Эсвэл үүний оронд торгууль ч оноож болно. Гэхдээ нэг жилийн дотор нэгээс дээш удаа ийм хэрэг өдүүлвэл илүү хатуу шийтгэл онооно. Тухайлбал, давтан хэрэгтэнд арай өндөр торгууль, зургаан сар хөдөлмөр эрхлэх, эсвэл гурван сараар хорих ял оноох аж. Харин хуучин хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд хоёр хүртэл жилийн хорих ял өгдөг байжээ. 

Хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл хүлээж буй энэ хуулийг Думын гишүүн Елена Мизулина санаачилжээ. Тэрээр өмнө нь ижил хүйстнүүдийн талаар өөгшүүлсэн суртал ухуулга явуулахыг хориглосон хууль батлуулж байсан, консерватив үзэл бодолтой нэгэн. Тэрээр шинэ хуулиа “Гэр бүлийн асуудалд төр оролцохыг хориглож буйгаараа ач холбогдолтой” хэмээн тайлбарлаад “Энэ бол гэр бүлийн хүнээ цохиж зодох нь зөв үү, буруу юу гэсэн асуулт огт биш. Мэдээж буруу. Гагцхүү хэрэг үйлдсэн хүмүүсийг хэрхэн шийтгэхдээ л шинэ хуулийн өөрчлөлт оршиж байгаа юм” гэжээ.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр ОХУ-д гарч буй хүчирхийллийн гэмт хэргийн 40 хувь нь гэр бүлийн хүрээнд гардаг аж. Өдөр бүр 36 мянган эмэгтэй нөхөртөө зодуулдаг, жилдээ 12 мянган эмэгтэй гэр бүлийн хүчирхийллээр нас бардаг гэсэн тоог ч CNN-д дурджээ. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тухай авч үзвэл энэ тоо бүр өсч, жилд 26 мянгаар яригдана гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Нөхцөл байдал ийм байхад эрх баригчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг зүгээр л нүүр нь шалбарсан эсэхээр гэмт хэргийн хүнд, хөнгөнийг шийдэхээр болсныг эсэргүүцэж буйгаа хүний эрхийн хуульчид удаа дараа мэдэгдэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан