ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
В.Путин сонгуулийн өрсөлдөгчөө зайлуулав уу?
Б.СЭВЖИДМАА
Оросын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйд шүүхээс таван жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Үүгээр тэрээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна.
Харин тэрээр шүүхийн шийдвэрийг үл харгалзан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж мэдэгдэж байна. 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаад байхад нь шүүхээс ял оноосон учир В.Путин өрсөлдөгчөө замаасаа зайлуулав уу гэсэн хардлага ч байна. Гэхдээ В.Путин ирэх онд нэр дэвших эсэхээ одоогоор зарлаагүй байгаа билээ.
Түүнтэй сонгуулиар халз өрсөлдөнө хэмээн бэлтгэж байсан А.Навальныйгийн хувьд Кировлес мужийн амбан захирагчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 16 сая рублийн үнэ бүхий гуулинг завшиж, төрийн компанийн хөрөнгийг шамшигдуулсан гэдэг үндэслэлээр тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж, хагас сая рублийн торгууль хүлээсэн юм. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой, өөрийг нь сонгуульд дэвших вий гэж Кремль айж байгаа учраас ийм шийдвэр гаргалаа гэжээ.Гэхдээ Үндсэн хуулинд заасан эрхийн дагуу сонгуульд оролцох бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Гэвч энэ нь хууль зүйн хувьд боломжтой эсэх нь тодорхойгүй. Тус улсын сонгуулийн хуулинд сүүлийн 10 жилийн хугацаанд ноцтой гэмт хэрэгт холбогдон, гэм буруутай нь тогтоогдсон хүн сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг аж. Мөн шоронд биеэр ял эдэлж байсан хүн сонгуульт албан тушаал хашихыг Үндсэн хуулиараа хориглосон байдаг.
Харин Навальный энэ хуулийн заалтын эсрэг яаж нэр дэвших нь тодорхойгүй байна.
Б.СЭВЖИДМААОросын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйд шүүхээс таван жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Үүгээр тэрээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна.

0 Сэтгэгдэл