Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ 2023 он хүртэл Хятадад 91 сая тонн нефть экспортлоно
“Роснефть“, “Хятадын нефть хийн үндэсний корпораци”-тай (CNPC) Казахстаны нутгаар дамжуулан нийлүүлэх нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээг эцэслэн байгуулжээ. Энэ талаар “Роснефть”-ийн  хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Шинэчилсэн гэрээгээр 2023 оныг хүртэл Хятад улсад 91 сая тонн нефть экспортлох нь.

2013 онд “Роснефть” болон  “CNPC”-тэй байгуулсан гэрээгээр 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд экспортын хэмжээг 35 сая тоннд хүргэнэ гэж байсан бол 2017 оны нэгдүгээр сараас гэрээг шинэчлэх талаар яригдаж, 2023 он гэхэд Хятад улс 70 сая тонн нефть тус компаниас авахаар гэрээлсэн байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд нийт 91 сая тонн нефть нийлүүлэхээр болж байгаа бөгөөд Хятадын газрын тосны хангамж 56 сая тонноор өснө гэсэн үг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд нефть нийлүүлэх гэрээнүүд маш амжилттай хийгдэж байгааг онцлоод зөвхөн 2005-2016 оны хооронд урт хугацааны  95 тэрбум ам.долларын өртөг бүхийг 186 сая тонн нефть нийлүүлэх гэрээ хийгдсэн гэжээ. Зөвхөн Хятад улсад гэхэд 2009-2016 онд Оросын компани 19 тэрбум ам.долларын 30 сая тонн нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа юм.  Мөн Хятадын Тяньжинийн нефть боловсруулах үйлдвэрийн төсөл дээр хамтран ажиллахаар гэрээлсэн бөгөөд энэ үйлдвэр нь жилд 16 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай, “Роснефть” 9,1 сая тонн нефть нийлүүлэхээр болжээ. Төслийн явц 95 хувьтай байгаа аж.  “Forbes”-т бичсэнээр “CNPC”-ийн охин компани “China National United Oil Corporation” гэхэд Роснефтиэс 20,4 сая тонн нефть, 8 тэрбум ам.доллараар худалдан авахаар 2015 онд гэрээлсэн байна.

2006 онд” Роснефть”, “Sinopec” груптэй хамтран уул уурхай газрын тосны “Удмуртнефть” компанийг байгуулж, жилд 6,4 сая тонн нефть олборлож байгаа юм. 2016 онд Зүүн Сибирт барилга, хийн боловсруулалт, нефть-химийн хамтарсан цогцолбор байгуулахаар техник эдийн засгийн судалгаа хийх гэрээнд гарын үсэг зурсан байна.  Цогцолборын эхний хүчин чадлыг жилд 5 тэрбум шоо метр байгалийн хийн түүхий эд  боловсруулна гэж тооцсон гэнэ. Цогцолборын түүхий эдийн бааз нь Зүүн Сибирийн Юрубченскийн нефть хийн орд газар байх болно гэж төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан