Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгосын гурван ч пуужин Японы эдийн засгийн бүсэд унажээ

БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд дөрвөн ч балластик пуужин харвасны гурав нь  Японы эдийн засгийн бүсэд уналаа гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга мэдэгдсэн байна.

Японы ерөнхий сайд Синзо Абэ БНАСАУ пуужин харвасан нь Пеньяны пуужингийн хөтөлбөр аюулын шинэ түвшинд хүрснийг харууллаа гээд энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг шууд бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэсэн байна. Тэрээр үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яраалтай хуралдуулна гэжээ.
Синзо Абэ бас Умард Солонгост дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлнэ гээд “Бид мэдээлэл цуглуулж энэ асуудлаар АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллана” гэсэн байна.

Умард Солонгос энэ ондоо багтаан цөмийн туршилт хийхээр төлөвлөж  байгаатай холбогдуулан Япон улс хойд нутагтаа  шинэ станц байрлуулах болсноо бас мэдэгджээ. Японы байгуулах энэ станц нь цөмийн дэлбэрэлтээс үүсэх чичирхийлэл болон агаар мандалд тархах цацраг идэвхт бодисыг мэдэрч хэмжих юм байна.

Япон ийм станцыг өмнөд нутгийн Окинава арал болон төвийн Гумма аймагтаа хэдийнээ байрлуулаад байгаа юм. Харин нийслэл Токиогийн агаар мандал дахь цацраг идэвхит бодисын бохирдлыг тусгай тоноглолтой онгоцоор хэмждэг юм.
Энэ оны эхнээс БНАСАУ таван ч удаа цөмийн зэвсэг туршаад байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгах санал тавиад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан