Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
Царайлаг улстөрчид

Улстөрч эрчүүд гэхээр нас тогтсон, буурь суусан бас бага зэрэг гүзээтэй, нүдний шилтэй, хөмсөг зангидсан төрхтэй гэх зэргээр яагаад ч юм нүдэнд буудаг.  Тэгвэл орчин цагт гадаад төрхөөрөө сонгогчдоо соронзон мэт татдаг улстөрчид нэг биш болжээ. Улстөр дэх царайлаг эрчүүдээр тодорсон улстөрчдийг хамтдаа сонирхоё.

Жастин Трюдо


2015 онд Канадын Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа Жастин Трюдо бол бүсгүйчүүдээс хамгийн өндөр оноо авсан улстөрч болоод байна. Тэрээр дундаж давхрагад ногдуулах татварыг буулгасан ч дээд төвшинд буюу даргын суудалд тухлагсдын татварыг нэмэх шийдвэр Ерөнхий сайд болоод гаргасан. Мөн түүнийг ядуус гэх нийгмийн ангилалд багтдаг хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх халамжийн бодлого боловсруулан тэднийг дундаж давхрагын амьжиргаанд хүргэхийн төлөө ажиллаж байгаа хэмээн тодорхойлдог.

Аарон Шок


Хөнгөн атлетикийн тамирчин мэт сайхан биетэй энэ залуу бол АНУ-ын Конгрессын гишүүн. 2009 онд АНУ-ын Конгрессын хамгийн залуу гишүүнээр сонгогдсон бөгөөд 38 хуулийн төсөл санаачилж, 13 нь хууль болон батлагдаад байна.  Түүний санаачилсан хуулийн төслүүд нь боловсрол, хүүхдийн эрхийг хамгаалах, амьтдад туслах, замын барилгын технологи болоод хувь хүний нууцтай хамааралтай байгаа юм.

Ханс Линде


1979 онд төрсөн Ханс 27 насандаа Шведийн Риксдагийн гишүүнээр элсчээ.  2010 онд Шведийн Зүүний намын парламентын бүлгийн анхлагчаар ажиллах болсон энэ улстөрч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хамгийн чангаар дуу хоолой өргөдөг улстөрч юм.

Дэн Йоргенсен


Данийн улстөрч Дэн 2013 онд тус улсын Хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон юм.  Тэрээр Европын холбоотой 2020 оныг хүртэл агаар дахь нүүрсхүчлийн хийг багасгах төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Тэр мөн амьтны эрхийг хамгаалах хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Антеро Вартиа


Финляндын парламентын гишүүн. Тэрээр парламентад сонгогдохоосоо өмнө багш бүүр жүжигчин хийж байв. Австралийн олон ангит “ Өөрийнхөө гэр бүлийг ол” баримтат кинонд тоглосноор тэрээр улстөрд идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар шийдсэн байна.

Ханхүү Фредрик


Данийн хааны угсаа залгамжлагч, Маргарита хатан хааны том хүү Фредрик маш олон талын мэдлэгтэй нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр дэлхийн хувьсал өөрчлөлтийг судлаж, шинжлэх ухааны ном товхимлыг унших маш дуртай гэнэ. Спортоор хичээллэх дуртай бөгөөд Олон улсын олимпын хорооны зөвлөлд багтдаг. Хэдийгээр хуулийн дагуу  улстөрийн элдэв шийдвэр гаргахад оролдоггүй боловч хүмүүнлэгийн үйл хэрэгт манлайлан оролцогч гэдгээрээ ард түмнийхээ хайрыг татсан ханхүү.

Зак Голдсмит


Британийн парламентын гишүүн. Тэрээр аялах маш дуртай бөгөөд одоогоор дэлхийг тойрчихоод буй гэнэ. Өмнө нь сэтгүүлчийн мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд байгаль хамгаалахын төлөө бүхнээ зориулан зүтгэдэг, Оксфордод энэ сэдвээр хэд хэдэн удаа илтгэл тавьжээ. Хитроугийн онгоцны буудлыг барих үед гарсан экологийн буруу шийдвэрийг эсэргүүцэн парламентын гишүүнээс сайн дураараа татгалзсан байна. Үүнийх нь төлөө түүнд иргэд илүү итгэл үзүүлэх болсон билээ.

Габриэль Викстрем


Шведийн Эрүүл мэнд, спортын сайд Габриэль төрийн эрх баригч намын шийдвэрийг эсэргүүцэж, 90 хоногийн ажил хаягт зарлаж байсан гэнэ. Тэрээр олон нийтийн сүлжээний маш идэвхтэй хэрэглэгч.  32 настай улстөрч маань чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө ярилцах, тоглолт үзэх дуртай гэж хариулсан байдаг.

Алекс Гринвич


Өмнөд Уэльсийн хууль тогтоох байгууллагын гишүүн. Түүнийг Засгийн газрын хариуцлага, ил тод байдлыг жинхэнэ хянагч гэж хэлж болно. Мөн байгаль хамгаалах, үндэсний өв уламжлалыг сэргээн хадгалах, тохитой орон сууцны хүрэлцээ, олон нийтийн тээврийн талаар үргэлж санаа бодлоо илэрхийлж байдаг улстөрч гэнэ.

Брайан Симс


Пенсильван мужийн хурлын гишүүн. Тэрээр мужийнхаа шүүхийн шинэчлэлийн талаар үргэлж үзэл бодлоо илэрхийлдэг гэнэ. Цэргийн гэр бүлд өсч хүмүүжсэн учраас АНУ-ын 17 мужид ажиллаж амьдарч байжээ. Хөлбөмбөгийн фанат төдийгүй өөрөө маш сайн тоглодог. Блумсбергийн Их сургуулийн хөлбөмбөгийн багийн ахлагч байжээ.


Шейх Хамдан-Хазза



Дубай дахь Эмиратын хурлын гишүүн, хотынхоо гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Тэр бол зөвхөн сайхан залуу төдийгүй хэмжээгүй баян эр. Түүний хөрөнгийг Форбес 18 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Тэр тахир дутуу болоод хүнд өвчтэй хүүхдүүдэд туслахад хэзээ ч гар татдаггүй. 2002 од Эмиратад шуугиан тарьсан хууль санаачилсан. Энэ нь хүүхдээр тэмээ унуулж уралдуулахыг хориглох тухай. Өнөөдөр Хамдан залуусын шигшээ багийн Ерөнхийлөгч, Эмират Дубайн спортын  хорооны зөвлөлийн гишүүн, Дубайн аутизм судлалын төвийн тэргүүлэгч зэрэг албан тушаалыг хашдаг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан