Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-д Вьетнамын дайнаас зугтаан цэргээс оргосон эрийг баривчиллаа

 Америкийн хууль сахиулагчид Флорида мужаас 75 настай Линли Бенсон Лембург гэгчийг Вьетнамын дайны үеэр АНУ-ын зэвсэгт хүчнээс оргосон хэмээн буруутган баривчилсан байна хэмээн Fox News телевиз мэдээлжээ. Одоо түүнийг цэргийн шүүхээр оруулах аюул нүүрлэж байна.

Телекомпанийн мэдээлснээр бол энэ хүн Уильям Майкл Робертсон нэрийн дор нуугдаж байжээ. Цагдаагийнхан түүнийг баривчлахаар очиход хаалга тайлж өгсөн эхнэр нь энэ тухай сонсоод бүр алмайрч орхисон гэнэ. Нөхөр нь энэ нууцаа түүнээс хамтран амьдарсан бүхий л хугацаандаа нууж байжээ.

Лембургийг саатуулахад тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Түүнийг цагдаагийн газар авчран зэвсэгт хүчний архивт байгаа материалтай тулгаж үзэхийн тулд хурууны нь хээг авч. Зэвсэгт хүчний баазад аваачин байцаасан байна. Мөрдөн байцаагчид түүнийг Вьетнамын дайнаас  айсандаа 1972 онд цэргээс оргосон гэж сэжиглэж байгаа юм.

Мерион тойргийн цагдаагийн газрын төлөөлөгч Лорен Теттерайер “Лембург үнэхээр цэргээс оргон өөр нэрээр амьдарч Холбооны засгийн газрыг мэхэлж байсан уу, үгүй юу гэдгийг тогтооно. Тэр үед үнэхээр юу болсныг бид үнэнээр нь тогтоох болно” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан