Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Инээдмийн баяраар уншсан “Номоо солилцъё”
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж буй.
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохиогдож байгаа тус өдөрлөг хамгийн сүүлд энэ сарын 4-нд Д.Сүхбаатарын талбайд болоход хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид, иргэд уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүгээр ч барахгүй энэхүү өдөрлөгийг улам баяжуулах, цар хүрээг нь нэмэгдүүлэхэд санал хүсэлтээ илэрхийлж байв.
Иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулахаар товлосон нь ийнхүү ирэх сарын 1-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Тиймээс энэ өдөр “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солих боломж танд ч бас бий.

0 Сэтгэгдэл