ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Чингисийн хүүхдүүд” АНУ-ын дэлгэцнээ
“Чингисийн хүүхдүүд” Монголын уран сайхны кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авсан талаар контент продюссер, ерөнхий зураглаач Д.Ангараг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрээр энэ талаар, “Маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох "General Audiences" буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадлаа. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгуулдаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй. Moana, Sing, Zootopia зэрэг алдартай хүүхэлдэйн кино хүртэл "PG" буюу "Эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн Beauty and the Beast, 1994 оны The Lion King, 2001 оны Monsters, Inc, 2003 оны Finding Nemo зэрэг цөөн хэдэн кино "G" ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, зардлаа хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг. Монголын анхны "G" ангилалд багтсан кино болж энэ хүнд давааг давж чадлаа. "G" ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна” хэмээжээ.
Дашрамд мэдээлэхэд, продюссер Д.Ангарагт Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн контент продюссеруудын нэг болж нэрнийхээ ард албан ёсоор p.g.a гэсэн гурван үсгийг ашиглах эрхийг Америкийн Продюссерын Гильдээс олгожээ.

0 Сэтгэгдэл