Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“АЗТАЙ БАДАРЧИН” алтан цомын эзэн өнөөдөр тодорно

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор бүтээлүүдээ толилуулан шилдгүүдээ тодруулдаг "АЗТАЙ БАДАРЧИН" Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр Соёлын төв өргөөнөө болно. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг шог зураг" төрлийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах юм. Мөн "Шилдэг үзүүлбэр"-ийн шалгаруулалт их наадмын тайзнаа шууд болж, үзэгчдийн саналаар тодорно.
Монголын хошин урлагийн академийн санаачилгаар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "АЗТАЙ БАДАРЧИН" наадмын шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болох юм.

0 Сэтгэгдэл