Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадын 5000 орчим хүн Сирид “Лалын улс”-ын талд байлдаж байна

Хятадын мянга мянган хүн ойролцоогоор таван мянган хүн Сирид жихадуудын талд байлдаж байна гэж БНХАУ-д суугаа Сирийн Элчин сайд мэдэгдсэн байна. Тэр бас БНХАУ сирийн хямралыг шийдвэрлэхэд дэндүү  зөөлөн “уян хатан байдлаар” оролцож байна гэж шүүмжилжээ.

Хятадаас гаралтай энэ таван мянга орчим хүн Сирийн “Лалын улс” зэвсэгт бүлэглэл, “Жебхат ан-Нусры” бүлэглэлийн талд орон байлдаж байна гэж Сирийн элчин сайд Имад Мустафа мягмар гарагт РИА новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хятадын энэ алан хядагчид нь Шинжаан-Уйгурын автономит районоос гарч Туркээр дамжин Сирид очсон гэнэ.

2015 он гэхэд Хятадаас гаралтай зэвсэгт дайчид нь турк сирийн хил дээрх саатуулагдсан гадаадаын дайчдын дунд тэргүүн байранд орж байжээ. Энд 913 хүнийг саатуулсан байхад 324 нь хятадын иргэд байсан гэнэ.
Олонхи алан хядагчид нь Сирид гэр бүлээрээ очдог гэж Сирийн элчин сайд хэлсэн байна. “Өнөөдөр Сирид хятадын багачууд Калашниковын автомат, сэлэм барьин зургаа татуулан YouTube-т оруулж байна” гэж дипломат хэлжээ.

Шинжаан Уйгурын районд амьдардаг уйгурчууд “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” гэдэг алан хядагч бүлэглэлд үйлчилдэг эднийг “Хятад дахь Аль-Кайдой” гэж нэрлэдэг нь нууц биш.
Эд лалын сунитын түлхээсээр ажиллаж гол зорилгоо Шинжаан Уйгурын автономит районыг БНХАУ-ын бүрэлдхүүнээс гаргаж Баруун хойд Хятад, Өмнөд Казахстаны нутагт өөрийн халифатыг байгуулах явдал болгож байна.
Уйгурын лалынхан 1990-ээд оноос идэвхжиж эхэлснээс хойш  Хятадын засгийн газар салан тусгаарлах үзэлтнүүдтэй хатуу тэмцэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан