ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Зорчигчоо зодсон United Continental компанийн хувьцааны үнэ унаж байна

Агаарын тээврийн United Continental компаний ажилтнууд зорчигоо зодсоны дараа хувьцааны нь үнэ 4 хувь унаж байна гэж АНУ-ын үнэт цаасны худалдааны төв мэдээлсэн байна.

Ням гарагт Чикагогоос Луисвилл рүү нисэх гэж байсан онгоцонд United Airlines компанийн ажилтан хятадын иргэн 69 настай нэгнээс суудал чөлөөлж өгөхийг гуйсан юм байна.

Зорчигч харин өвчтөнөө авч яваа эмч гэдгээ хэлээд суудал тавьж өгөхөөс татгалзсаны хариуднэлээд маргалдаж аюулгүйн албаны ажилтан зорчигчид хүч хэрэглэн зодсон нь интернетээр тархжээ. Зорчигчийн хамрыг хугалж, нүүр нь цус болсон байна.

Энэ бүхнээс болж нислэг хоёр цагаар хойшилжээ. Компанийн тэргүүн Оскар Муньос даваа гарагт мэдэгдэл хийж болсон үйл явдлын төлөө зорчигчдоос, ялангуяа гэмтсэн хятад эрээс уучлал гуйгаад энэ хэршгийг шалгана гэжээ. Зорчигчийг онгоцноос хөөж буулгах гэсэн аюулгүйн албаны хоёр ажилтныг түр хугацаагаар ажлаас нь чөлөөлсөн гэж CNN агентлаг мэдэлсэн байна.

0 Сэтгэгдэл