Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Уоррен Баффет зургаан настай хүүхэд шиг хооллодог
"Time" сэтгүүл "Кока-Кола"-гийн ерөнхийлөгч асан Дон Кью-гийн дуртатгалд зориулан нийтлэл бичиж байгаа аж. Ингээд "Time” сэтгүүлийн редактор түүний хамгийн сайн найз, дэлхийн хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагч Уоррен Баффеттай утсаар холбогджээ. Тэд эхэндээ Дон Кью, Уоррен Баффет нарын нөхөрлөлийн талаар ярьж байгаад сүүлдээ Уоррен Баффетын наснаасаа залуу харагддаг нууцын талаар ярьсан байна. Уоррен Баффет өөрийн эрүүл саруул байгаагийнхаа нууц болох "Уоррен Баффетын хоолны дэглэмийн стратеги"-аа танилцуулсан байна. "Berkshire Hathaway"-ийн захирал тэрээр “Би өдөрт 2700 калори хоол иддэг. Үүний бараг дөрөвний нэг нь Кока-Кола байдаг. Өөрөөр хэлбэл би өдөрт таван лааз кола уудаг" хэмээн хэлсэн байна. Нэг лааз "Coke" 140 калори агуулдаг бөгөөд тэрээр өдөрт авах ёстой калорийнхаа 700-г нь коланаас авдаг аж. Тэгэхээр 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет хооллох зуршлынхаа улмаас хөрөнгийнхөө бараг 0.93 хувийг "Кока Кола"-д "өгдөг" болж таарч байгаа юм.
"Time" сэтгүүл "Кока-Кола"-гийн ерөнхийлөгч асан Дон Кью-гийн дуртатгалд зориулан нийтлэл бичиж байгаа аж. Ингээд "Time” сэтгүүлийн редактор түүний хамгийн сайн найз, дэлхийн хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагч Уоррен Баффеттай утсаар холбогджээ. Тэд эхэндээ Дон Кью, Уоррен Баффет нарын нөхөрлөлийн талаар ярьж байгаад сүүлдээ Уоррен Баффетын наснаасаа залуу харагддаг нууцын талаар ярьсан байна. Уоррен Баффет өөрийн эрүүл саруул байгаагийнхаа нууц болох "Уоррен Баффетын хоолны дэглэмийн стратеги"-аа танилцуулсан байна. "Berkshire Hathaway"-ийн захирал тэрээр “Би өдөрт 2700 калори хоол иддэг. Үүний бараг дөрөвний нэг нь Кока-Кола байдаг. Өөрөөр хэлбэл би өдөрт таван лааз кола уудаг" хэмээн хэлсэн байна. Нэг лааз "Coke" 140 калори агуулдаг бөгөөд тэрээр өдөрт авах ёстой калорийнхаа 700-г нь коланаас авдаг аж. Тэгэхээр 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет хооллох зуршлынхаа улмаас хөрөнгийнхөө бараг 0.93 хувийг "Кока Кола"-д "өгдөг" болж таарч байгаа юм. Тэрээр "Би өдөр гурван кола, шөнөдөө хоёр кола уудаг" гэжээ. Мөн тэрээр өглөөний цайндаа чипс буюу шарсан төмс иддэг, өдөрт заавал шоколадтай зайрмаг иддэг тухайгаа ч нуулгүй ярьсан байна. Редактор түүнээс "Таны хоолны дэглэм хүний өдөрт авах ёстой элсэн чихэр, давсны хэмжээнээс хэтэрсэн юм бишүү. Энэ чинь биед муу биз дээ" хэмээн асуухад "Хүнс, хоолноос шалтгаалсан нас баралт хэдэн настай хүмүүсийн дунд хамгийн бага байна гэдгийг би судалж үзсэн. Гэтэл зургаан настай хүүхдүүдийн дунд энэ төрлийн нас баралт хамгийн бага байсан. Тиймээс би зургаан настай хүүхдүүд шиг хооллодог. Миний хооллолт миний авч болох хамгийн найдвартай арга хэмжээ" хэмээн хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
























