Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Умард Солонгос: Бид хэрэгтэй гэсэн цагтаа л цөмийн зэвсгээ туршина
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёль АР агентлагт өгсөн ярилцлагадаа “Умардынхан АНУ-ын урьдчилсан цохилт өгөх юм бол гар хумхин суухгшй” гэж мэдэгдсэн байна.
Тэр бас БНАСАУ-ын удирдагчид хэрэгтэй л гэж үзсэн цагтаа л  цөмийн ээлжит туршилтаа хийх болно гэж хэлжээ.
“Улс орны удирдлага зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл тэр цагт нь тэр газарт нь туршилт хийх л болно” гэж сурвалжлагчийн БНАСАУ цөмийн зургаа дахь туршилтаа хийх үү гэсэн асуултад хариулжээ.

Түүнийхээр бол Солонгосын хойгт нөхцөл байдал хурцдаад байгаагийн бурууг АНУ хүлээх ёстой гэнэ. “Хэрвээ АНУ өөрийн цэргийн маневраа хийсээр байх юм бол бид тэдний эсрэг урьдчилсан цохилт өгөх замаар хариу барина” гээд “Энэ л тэдний сонголт байх  юм бол бид байлдах л болно” гэсэн байна.

Хан Сон Рёль бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өөрийн твиттертээ бичсэн “Умард Солонгос таагүй байдал хайсаар байна” гэсэн үгийг “Трампын түрэмгий үг нь ямагт өдөөн хатгалга байсаар ирсэн, БНАСАУ биш харин АНУ, Трамп таагүй байдал үүсгэж байна” гэжээ.

АНУ, тэдний холбоотнууд БНАСАУ-ын ойролцоо цэргийн сургууль хийж байгаа нь “цөмийн зэвсгээр  заналхийлж, дарамталж байгаа хэрэг”, “Ийм нөхцөлд Пеньян батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхээ үргэлжлүүлнэ, үүний гол нь цөмийн зэвсэг байх болно” гэжээ.

Гадаад харилцааны дэд сайд Хан Сон Рёль мөн Трампын засаг захиргаа нь Пеньяны талаар өмнөх Барак Обама тэргүүтэй засгаас илүү дайсагнасан бодлого баримталж байна гэсэн дүгнэлтэд  БНАСАУ-ын удирдлага хүрээд байна гэж тэмдэглэсэн байна. “Бид БНАСАУ-тай харилцах талаарх Трампын бодлогыг өмнөх засгийн газартай нь харьцуулж үзээд энэ нь өмнөхөөсөө илүү түрэмгий, заналхийлсэн болж гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тэр хэлжээ.

Солонгосын хойгийн нөхцөл байдал өнгөрсөн 2016 оны эхээр Пеньян цөмийн туршилтаа сэргээж дараа нь баллистик пуужин харваснаас эхэлсэн юм. 2016 оны есдүгээр сард БНАСАУ хоёр ч удаа цөмийн зэвсэг туршсан бол энэ хугацаанд 20 гаруй пуужин харваж туршсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан