ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
14 хоногийн дэглэм


Сүүлийн үеийн тураах дэглэмүүд ихэвчлэн 2 долоо хоногоос хэтрэхгүй байдаг болж. Энэ хугацаанд 5 хүртэлх килограм илүүдэл жингээсээ салдаг байна. Одоо та бүхэнд санал болгож байгаа энэхүү дэглэм нь 14 хоног үргэлжлэх бөгөөд маш энгийн, хамгийн гол нь олон төрлийн амтат, шим тэжээлтэй баялаг цэстэйгээрээ онцлог билээ.
Та өдөр бүр 1 литр тослоггүй тараг ууж, өлөн элгэн дээрээ 1 аяга нимбэгний шүүстэй ус уух болно. Давснаас татгалзаж, ногоон цай болон бусад ургамлын гаралтай цай, хийжүүлээгүй ус түлхүү уугаарай.
Эхний 7 хоногт өглөөний цайнд алим, жүрж, лийрийг йогуртаар амталсан жимсний салат, өдөр болон оройн хоолонд оливын тос, нимбэгний шүүсээр амталсан ногооны салатаар хооллоно.
Хоёр дахь 7 хоногт өглөөний цайнд тослоггүй йогуртаар амталсан жимсний салат, өдрийн хоолонд чанасан мах, нимбэгний шүүсээр амталсан хөнгөхөн салаттай, оройн хоолонд оливын тос, нимбэгний шүүсээр амталсан навчин салатыг сонгоорой.
Сайн дэглэм бол 14 хоногийн дотор ч өндөр үр дүн өгч чаддаг. Энэ хугацаанд зарим хүмүүс 8-9 кг хаяж чаддаг байна. Гэхдээ ходоод гэдсээ клизм болон зөөлөн эмээр урьдчилан цэвэрлэсэн тохиолдолд илүү үр дүнд хүрэх болно шүү.
ЭХНИЙ ӨДРИЙН хоолны цэсээ дараах жагсаалтаас бүрдүүлэхийг хичээгээрэй:
• Жимс, ногооны шинэхэн шүүс
• Ургамлын цай
• Тослоггүй тараг
• 2 л ус
ХОЁР ДАХЬ ӨДӨР “ногооны өдөр” болох бөгөөд төрөл бүрийн ногооны салатыг зөвхөн ургамлын тос эсвэл шар буурцагийн сүмс эсвэл нимбэгний шүүсээр л амтлана.
ГУРАВ ДАХЬ ӨДӨР “Уух өдөр” болно. Хооллох цэс нь эхний өдөртэй адилхан бөгөөд харин их хэмжээний ус уух хэрэгтэй.
ДӨРӨВ ДЭХ ӨДРИЙГ “хамгийн хөнгөн өдөр” байлгаарай. Төрөл бүрийн жимс л иднэ. Гэхдээ цитрусын төрлийн жимснүүд (амтат болон бэрсүүт жүрж, грейпфрут, нимбэг), хан боргоцой, кивиг шинэхэнээр нь болон жигнэж, мөн салатнууд бэлтгэж болно.
ТАВ ДАХЬ ӨДӨР “Уургийн өдөр” болохоор аль болох уураглаг хүнс зооглоно гэсэн үг:
• Тахианы мах
• Загас, далайн бүтээгдэхүүн
• өндөг
ЗУРГАА ДАХЬ ӨДӨР “Усны өдөр” болохоор хооллох цэс нь 1 эсвэл 3 дахь өдрийг сонгож болно. Тэгээд аль болох их ус уух.
• Ногоон цай
• Хэдэн ширхэг чанасан өндөг
• 2ш жимс
• ногоонууд
• чанасан загасны мах, тахианы мах
Иймэрхүү маягаар уг цэсээрээ 2 долоо хоногийн турш хооллоорой.
14 хоногийн холливуд дэглэм
Бидний энд санал болгож буй дэглэм нь өдөр бүрийн хооллох цэстэй 14 хоногийн дэглэм бөгөөд “холливуд дэглэм” хэмээн нэрлэгддэг. Энэхүү дэглэмээр та бидний танил болсон холливудын олон алдартнууд илүүдэл жингээсээ салж, сайхан бие галбиртай болсон юм шүү.
Системтэйгээр турна гэдэг бол өдөр тутмын хоолны цэснээсээ нүүрс ус, өөх тосыг хасч, нийт илчлэгийн хэмжээг багасгаж өгнө гэсэн үн юм . Харин эслэг ихтэй болон уураглаг хоол хүнсийг түлхүү зооглоно. Талх, нарийн боов, чихэрлэг жимс, цардуул ихтэй ногооноос татгалзах. Давс, сахар, спиртний төрлийг бүр ор тас мартах хэрэгтэй болно.
Хоолоо хийхдээ ямар ч тос хэрэглэхгүй, зөвхөн ууранд жигнэх, чанах маягаар боловсруулах юм. Өдөр бүр 1,5л-ээс багагүй ус уух. Энэхүү дэглэмийн онцлог нь 14 хоногийн турш өглөөний цайнд зөвхөн ус ууна.
Өдрийн хоол янз бүр байж болно:
• Өндөг, улаан лооль, ногоон цай
• 2ш өндөг, өргөст хэмх, байцаатай салат, кофе
• тахианы өндөг, ногооны салат
• өргөст хэмх, улаан лоольтой салат, грейпфрут, цай
• цитрусийн төрлийн жимс, алимны салат
• чанасан өндөг, салат, ногоон цай
Оройн хоолны хувилбарыг дараах жагсаалтаас сонгоорой:
• өндөг, ногооны салат
• үхрийн чанасан мах, улан лооль, ногоон цай
• 2ш өндөг, тослоггүй аарц
• Чанасан загас, ногоо
• ууранд жигнэсэн үхрийн мах
• Чихэрлэг багатай жимсний салат
• Өдрийн илчлэгийн хэмжээ 1330 Ккалаас хэтрэхгүй байна.
14 хоногийн дэглэмийн 2 дахь долоо хоногт мөн дээрх цэснээсээ сонгоно. Дэглэмийн эхний өдрүүдэд илүүдэл жин хаях процесс идэвхтэй явагддаг бөгөөд бие махбод илүүдэл шингэнээ идэвхтэй ялгаруулдаг байна. Тав дахь өдрөөс уг процесс удааширч эхэлдэг бөгөөд үүнд бүү бууж өгөөрэй. Дэглэмээ нарийн баримталж, зөвлөсөн цэснийхээ дагуу л хооллож, хориглох цээрлэх зүйлүүдээ хатуу мөрдөж чадвал, 14 хоногийн дараа гэхэд 5-7 кг илүүдэл жингээсээ салсан байх болно.
0 Сэтгэгдэл























