ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-ын Элчин гурван сартай “террорист”-ыг байцаалтанд дууджээ
ДУТУУ ПРОГРАММЧЛАГДСАН РОБОТ ШИГ ЯМАР Ч ЛОГИК СЭТГЭЛГЭЭГҮЙ СОНИН ХҮМҮҮС БАЙГАА ЮМ ЭНЭ АМЕРИКЧУУД.
Xaxa yos yombogor gej terrortoi holbootoi zuildeer ingeh ni zov buh yum zugeer l ongorson bnadag surjgeneh gej manaih shig durem juram zadgai bsn bol tegtle hogjihgui shude
элийрээд байгаач ээ
iim hogiin um ih hiideg uls shyydee, ene chin ganzhan tohioldol bish aimaar shivshigiin um ih garna, er ni tiishee zuglej baigaa ulsuudad ireedui baihgui, joohon um meddeg hymyys tiishee yavdaggui shdee
Н.БАТ
Англид суух Америкийн Элчин сайд гурван настай нярайг терроризм, тагнуулын хэрэгт шалгах шаардлагатай болж, байцаалтанд дуудсан тухай өчигдөр “Guardian” мэдээлэв. Америкийн виз мэдүүлсэн өвөө нь анкет бөглөх явцдаа нэг тэмдгийн алдаа гаргасан нь ийн Америкийн Элчин сайдын яамныхныг гурван сартай хүүхдээс байцаалт авах гэж дуудахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байна.

Бяцхан Харви Кеньон Кейринсийн гэр бүл АНУ руу аялахаар виз мэдүүлэх үед “Та хэзээ нэгэн цагт терроризм, тагнуулыг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан уу” гэх асуултанд 62 настай өвөө нь зөвлөх тэмдэг тавьсан нь ийн олон хүнд ажил нэмжээ. Хачирхалтай нь онгоцоор нисэхээс ердөө хэдхэн цагийн өмнө “хүүд виз олгох боломжгүй” гэсэн хариу элчин сайдын яамнаас өгч тэр байтугай ирж уулзах шаардлагатайг хэлсэн гэнэ. Гэрийнхэн нь ямар алдаа гаргасан бэ хэмээн шүүж эхэлсэн байна.
“Мэдээжийн алдаа байхад АНУ-ын Элчингийнхэн ойлгож хүлээж аваагүйд үнэхээр итгэхгүй байна. Гурван сартай хүүхэд хэнд ямар хор хохирол учруулах чадалтай байх билээ” хэмээн Кеньон өвгөн толгой сэгсрэн ярьжээ. Түүний хэлснээр Лондон орж, АНУ-ын Элчин сайдын яаманд гурван сартай хүүхэдтэйгээ хамт асуугдах гэж 10 цаг гаруй зарцуулсан нь Англиас Орландо ортол нисэхээс ч хэцүү байсан гэнэ.
“Харви хүү энэ хугацаанд нэг ч удаа уйлаагүй бөгөөд эхлээд бид АНУ-ын Элчин сайдын яамныхан хошигнож байна гэж хүртэл бодсон” хэмээн анкетны нүд андуурч зөвийн тэмдэг тавьсан өвгөн хэлсэн байна. Эцсийн эцэст бүх зүйл сайхан болсон. Хүү мэдээж памперснаас өөр юунд аюул учруулж чадахгүй. Гэхдээ л үүнээс бол түүний эцэг эх 3 еврогийн “торгууль” хүлээсэн гэнэ. Хүүгээ авч явахын тулд эцэг эх нь ахин бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болсон учраас онгоцны билетээ үхүүлж, ахин шинийг худалдаж авах хэрэгтэй болжээ.

0 Сэтгэгдэл
2017.04.18
2017.04.17
2017.04.17
2017.04.17