Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

“Monet” рестораны тогооч Э.Боргил: “Молекул гал тогоог сонирхон судалж байна”

Нийтийн хоолны салбар, гал тогоо хэмээх “фронт”-д хүчээ үзэж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах олон мэргэжлийн залуус энэ салбарт орж ирсээр байна. Тэдгээрийн нэг болох залуу тогооч Э.Боргилтой ярилцлаа.  

Анх хэрхэн тогооч болохоор шийдсэн бэ?
Аав минь бага байхаас олон гоё хийдэг, тэрэнд нь би их тусалдаг байсан. Ахлах сургуулиа төгсөөд гал тогоонд ажиллаж эхэлсэн. Тэгээд л мэргэжлээ сонгохдоо тогооч болохоор шийдсэн.
 
Чиний хувьд дэлхийд 7-р байрт ордог нэр хүнд бүхий Le Cordon blue сургуулийг тогоочийн мэргэжлээр төгссөн гэсэн. Энэ тухайд...
Би 16 настайдаа Япон руу явж тэнд ахлах сургуулиа төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд “Ниссан” автомашины коллежд 2 жил сурч байхдаа гал тогоонд ажилласан. Ингээд тогоочийн мэргэжлээр сурахаар шийдээд 2011 онд Америкт очсон. Францын Парис хотод төв нь байдаг нэр хүнд бүхий Le Cordon blue сургуулийн Лос Анжелес дахь салбар коллежд 2,5 жил сураад 2015 онд төгссөн.
Япон болон Америкт ажиллаж байсан гэнэ. Тэгэхээр хоёр Тивийн хоолны соёлд тодорхой хэмжээгээр суралцсан байх...
Япон хүмүүс үйлчлүүлэгчиддээ маш их анхаарч, тэдний төлөө их санаа тавьж ажилладаг, хоол нь бага зэрэг хүйтэн бол дахин шинээр хийж халуунаар нь үйлчлэх, гал тогоонд болохоор тогооч нар хоорондоо маш зөв зохион байгуулалттай ажиллаж харилцахад суралцсан. Жишээ нь халуун хоол бариад бие биенийхээ урдуур хойгуур гарах, зөрөхдөө байнга сануулж хэлэх гэх мэтээр анхааралтай ажилладаг. Мөн Японд 5  дахь болон хагас сайнд ресторанд хамт олноороо их хоол идэж, архи дарс уудаг учраас бас олон хүний хоолыг тэнд мөн бэлтгэхэд суралцсан. Америкт болохоор бас өөр байх жишээтэй. Ерөнхийдөө гал тогооны дэг журам төстэй ч бас ялгаатай зүйлүүд их бий. Америкт үйлчлүүлэгч нарт хоолны өмнө “амны зугаа” болсон хөнгөн зууш маягийн зүйлийг үнэгүй өгдөг ч юмуу үйлчилгээний тал дээр бас ялгаатай зүйл бий. Товчхондоо бол аль аль оронд нь хоол гэхээсээ илүүтэй тогооч хүний ажлын эхлэл болсон ёс зүй, дэг журамд суралцсан гэж хэлж болно.

Монголдоо хэзээ ирсэн бэ? Ирээд ажиллаж байгаа сэтгэгдэлээ хуваалцана уу?

Японд 2 жил ажиллаад Америкт сургуулиа төгсөөд нэг жил бас ажиллаад ирсэн. Нэгэнт мэргэжлийн нэр хүндтэй сургууль дүүргэсэн учраас тэнд ажиллах бүрэн боломжтой ч монголдоо ирж ажиллаж сурсан зүйлээ харуулж, хоолны салбартаа өөрийн чадахаар хувь нэмрээ оруулья гэсэн бодолтой 2016 оны 2 сард монголдоо ирсэн. Зун АСЕМ-ийн чуулга уулзалттын үеэр АСЕМ хотхонд ажиллаж Тайланд болон Пакистаны ерөнхийлөгчийн өглөөний цайг бэлтгэж өгч байсан. Одоо “Monet” ресторандаа ороод ажиллаж байна.

Чиний хувьд цаашдын зорилго хийгээд түлхүү сонирхон судалж байгаа ямар төрөл байна вэ?

Сургуулиа төгсөөд удаагүй залуу хүн учраас илүү их ажиллаж дадлага туршлага хуримтлуулж бүх л төрөлд хөгжихийг хүсч байна. Сүүлийн үеийн молекул гал тогоог сонирхон судалж байна даа.
Цаашдын ажилд нь амжилт хүсье!

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан