Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Ямайкын иргэн боллоо
Дэлхийн хамгийн өндөр настай хүн хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 15-нд нас барсан юм. Тэрээр Италид амьдардаг бөгөөд 117 насандаа өөд болсон юм. Харин түүний араас дэлхийн хамгийн өндөр настнаар Ямайк улсын иргэн 117 настай Вайолет Мосс Браун тодорлоо.

Хатагтай Браун 1900 оны 3 дугаар сарын 10-нд Ямайкийн Трелони тосгонд төржээ. Түүний том хүү нь эцэг эхийнх нь аль нэг нь амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн болж таарах нь.

2010 онд В.Браун орон нутгийн сонинд ярилцлага өгөхдөө "би гахай, тахианы мах иддэггүй, бас дарс уудаггүй" гэж хуучилжээ. “Заримдаа би өөрөөсөө "үнэхээр 110 хүрчихлээ гэж үү дээ" гэж асуудаг. Яагаад гэвэл надад 110 нас хүрсэн мэт санагддаггүй ” гэж хатагтай сонирхуулан ярьсан байна.

Бямба гарагт дэлхийн хамгийн өндөр настан Италийн иргэн Эмма Моран насан өөд болсон тухай мэдээлсэн ба тэрбээр 1900 оноос өмнө төрсөн хамгийн сүүлчийн хүн байсан юм. Энэ мэдээ гарсны дараа Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс твиттерээр дамжуулан Браунд дэлхийн хамгийн өндөр настан болж байгаад нь баяр хүргэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан