Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Мэдлэгийн эрэлд-2017” өдөрлөгт ном 10-50 хямдарна

4-р сарын 21-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд “Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн болох гэж байгаа билээ. Тус өдөрлөгийн үеэр олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тухайлбал уншсан номоо солилцох, зохиолчийн гарын үсэгтэй ном худалдан авах, сүүлийн үеийн хамгийн өндөр борлуулалттай номын танилцуулга болохоос гадна зарим номууд 10-50 хувь хүртэл хямдрах юм байна. Мөн МЗХ-ны дэргэдэх клубүүдэд элсэх хүсэлтэй залууст зориулан танилцуулга, мэдээлэл өгөх юм.
Өдөрлөгт Интерном, Аз хур номын дэлгүүрүүд хамгийн их борлуулалттай номын танилцуулга хүргэх юм. Мөн Хайрын шүлгийн “Цагаан Уул-2016” наадмын тэргүүн байрны шагналт Г.Сэр-Од, яруу найрагч Н.Минжинсайхан, 5-р байрын шагналт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч А.Сүлэгмээ, МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч Я.Отгонбаяр, “Хүүгийн Нүүдэл” номын зохиолч М.Дархижав зэрэг зохиолч нар хүрэлцэн ирж уншигч нартай уулзалт, ярилцлага хийх юм байна.
Тус номын үзэсгэлэнг “Батхийморь” ХХК, “Битпресс” ХХК, “Гэгээ Паблишн” ХХК, “Аз хур” ХХК, “Интерном” ХХК, “Соёмбо Принтинг” ХХК, Нобелийн шагналтнуудын номын сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан