Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Аджика гэж юу вэ?

Энэ бол ханхийсэн халуун амттай, кавказ амтлагч бөгөөд хүн бүр л дуртай байдаг амтлагчдын нэг юм.  Гэхдээ хол хүнсэндээ байнга хэрэглээд байдаггүй учир нь бие махбодод ихээр хэрэглэх нь зохимжгүй хэмээн үздэгтэй холбоотой. Тэгвэл одоо та бүхэндээ аджиканы орц найрлагын тухай, мөн ашиг тусын тухай товчхон мэдээлэл хүргэхээс гадна амттай аджика бэлтгэх жор  танилцуулъя.   

Аджиканы ашигтай тал
 
• Хоолны дуршил нэмэгдүүлдэг. Хоолны дуршил нэмэгдүүлснээр хоолонд дуртай болох, биеийн жингээ нэмэхийг хүсч байгаа хүмүүст таргалуулах сайн талтай.  

• Хоол боловсруулалтыг эрчимжүүлж өгдөг. Ийм учраас аджикагаар амталж хийсэн хоол нь бие махбдод өөх тос болон хуримтлагдаж үлдэхгүйгээр сайтар хурдан шингэнэ гэсэн үг.

• Бие махбодод байгаа мөн шимэгчлэн амьдардаг хортой бичил биетнүүдийг устгадаг. Ийм учраас кавказчууд ханиад томууны дэгдэлтийн үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор аджикатай хоол хүнсийг түлхүү бэлтгэж хэрэглэдэг байна.  

• Цусны эргэлтийг эрчимжүүлдэг.  

• Суданы хананд холестерин үүсэхээс сэргийлдэг. Иймээс аджика нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн амтлагчид тооцогддог.  

• Эрчүүдийн үр тогтоох чадварыг дээшлүүлдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан