Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Алимны чанамалтай бин
Орц: (6 порц)
хуурай улаан дарс 100 мл
ус 200 мл
элсэн чихэр 60-70 гр
шинэ ваниль 1 ш (нунтаг ванилин хэрэглэж болно)
ногоон алим 3 ш
Бинд: гурил 100 гр
элсэн чихэр 20 гр
чимх давс
үйрүүлсэн нимбэгний хальс чимх
өндөг 1 ш
сүү 170 мл
цөцгийн тос 20 гр
ургамлын тос



1.Ванилийг уртааш нь 2 хувааж хэрчинэ. Саванд дарс, ус, элсэн чихэр, ваниль хийж 5 минут буцалгана.

2.Алимыг хальслаад, үртэй  голыг нь салгаж цэвэрлээд зөөлөн эдийг нь зузаан том хэмжээтэй байхаар хэрчинэ. Саванд хэрчсэн алимаа нэмж хийгээд галыг нь багасгаж чанах бөгөөд үе үе хутгаж өгөх ба сиропыг өтгөртөл нь чанана. Гал дээрээс гаргаад тасалгааны хэмд хөргөөд дараа нь хөргөгч рүү шилжүүлж хийнэ.   

3.Бин хийхдээ: Саванд шигшсэн гурил, элсэн чихэр, давс, нимбэгний хальсыг нийлүүлэн хийж холино. Өөр саванд өндөг, сүүгээ нийлүүлэн хийж сайтар зуураад, 30 минут амраасны дараа дахин хурдтайгаар хэсэг хутгаад гурил дээр нэмж зуурна.  

4.Цөцгийн тосыг хайлуулаад, зуурмаг дээр нэмж хутгана.

5.Хайруулын тавгийг бага хэмжээний тосоор тослоод, зуурмагнаас бага багаар тасдан хийж аль болох нимгэн бин байхаар хайруулын тавгийг тойруулах маягаар хөдөлгөж зуурмагийг аль болохоор сайн тарааж өгнө. Бинг 1 минут шарах бөгөөд нөгөө талаар нь эргүүлэн 30сек шараад халаасан тавган дээр гаргаж тавина. Иймэрхүү маягаар зуурмагаараа бин шарж дуусгана.
5.Бэлэн болсон бин тус бүр 1,5 х/х алим, сиропноос хийж рулет шиг хуйлаад порцлон таваглана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан