Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Трамп: БНАСАУ-тай “Ноцтой сөргөлдөөнд хүрэх” магадлал их байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа  БНАСАУ-тай “маш ноцтой сөргөлдөөн”-д хүрэх магадлал их байна гэж мэдэгджээ.
Умард Солонгосын асуудал миний хувьд хамгийн том асуудал болоод байна, гэхдээ дипломат арга замаар шийдвэрлэхийг хүсч байгаа ч “энэ нь маш төвөгтэй” байна гэж Америкийн тэргүүн  онцолжээ.

Трамп бас ийм нөхцөлд БНХАУ-ын тэргүүн Си Зиньпин туслалцаа үзүүлж байгаа гэсэн байна.
-Тэр бүхий л хүчээрээ оролдож байгаа гэж үзэж байна. Тэр эмх замбараагүй байдал, үхэл үзэхийг хүсэхгүй байгаа. Ийм байдалд хүргэхийг тэр хүсэхгүй байгаа юм. Тэр маш сайн хүн, ийм хүнтэй танилцсан нь маш сайн хэрэг гэж Трамп ярьсан байна. Трамп бас “Тэр хятад, хятадын ард түмэнд хайртай. Тэр боломжтой бүхнийг, магадгүй чадахгүй зүйлээ ч хийхийг хүсч байгаа гэдгийг би мэдэж байна” гэжээ.

Тэрээр АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан 100 хоногийнхоо босгон дээр дээрх ярилцлагыг өгсөн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан