Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар өгүүлэх “Гоо Монгол” комик номыг бүтээлээ

Монгол Улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 дэвтэр буюу цуврал  хүүхдийн “Гоо Монгол” комик номыг бүтээжээ. Энэхүү цуврал номын “Гоо Монгол” комик номын төслийн хүрээнд бүтээсэн бөгөөд уг төсөл нь 1 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусах юм.

Монгол Улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 дэвтэр буюу цуврал  хүүхдийн “Гоо Монгол” комик номыг бүтээжээ. Энэхүү цуврал номын “Гоо Монгол” комик номын төслийн хүрээнд бүтээсэн бөгөөд уг төсөл нь 1 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусах юм.

“Гоо Монгол” комик номын үр нөлөөгөөр энэ цаг үеийн монгол хүүхдүүд төрөлх орныхоо байгаль орчны зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийн талаар нарийн тодорхой ойлголттой болохын сацуу хүн ба байгалийн зөв зохистой харилцаанд суралцах юм. Үүгээр ч үл барам тус номыг бусад улс орны хэл дээр хэвлэн түгээснээр дэлхийн хэмжээнд Монголын газар нутгийн гайхамшиг хийгээд онцлогийг танин мэдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Монгол улсын төрийн онцгой хамгаалалтанд байдаг газар нутгаас 68-ийг нь сонгон авч уг номонд тусгах агаад 1-2 дэвтэрт Хөвсгөл аймгийн Тэнгис-Шишгид, Улаан тайга, Хорьдол Сарьдаг, Хөвсгөл далай, Даяндээрхийн агуй гэсэн таван газар багтаж байгаа юм. Энэ мэтчилэн үлдсэн 63 газрыг 10 дэвтэр номонд багцлан оруулах байдлаар тухайн газар тус бүрийн түүх, домгийг уран зохиолын шинэлэг хэлбэрт шилжүүлэн зургийн зохиолыг нь гаргах ба газар тус бүрт орших нэн ховордсон амьтдын талаар зураглан өгүүлэх юм.

Мөн эхний дэвтэр нь андройд ухаалаг утсанд суурилсан хэлбэрээр гарсан тул доорхи линкээр татаж авна уу.

https://play.google.com/store/apps/details?id=com.ionicframework.goofactory706983&hl=en

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан