Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ахмадуудаар гоёсон ”Алтан өргөө” тоглолт
Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид  бахдалтай мишээж харагдлаа.

Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичиж Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд бүтээсэн “Алтан өргөө” киноны хөгжмийг бүрэн эхээр нь 23 жилийн дараа тоглож сонордуулсан нь энэ юм. Улсын Филармонийн тоглолт нас насныханд зориулагдаж чаддаг аж. Өмнө нь миний үзсэн дэлхийн сонгодог хөгжмийн тоглолтын үзэгчдээр залуучууд голдуу байсан бол өнөөдрийн монгол киноны дуу хөгжмөөс толилуулах “Алтан өргөө” тоглолтын танхимыг буурлууд, симфони найрал хөгжмийн үе үеийн түүхийг бичилцсэн ахмад уран бүтээлчид, гавьяат жүжигчин З.Жарантав,хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин  Б.Зангад тэргүүтэй ахмадууд болон дүрүүдээрээ сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчид дүүргэжээ.

Энэхүү тоглолтыг Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан тоглолоо. Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг нь монгол киноны хөгжмөөс, хоёрдугаар хэсэг нь монгол киноны дуунаас бүрдсэн юм. Дуучин Ц.Хулан, П.Өнөр жаргал, Б.Дэлгэр баяр, Т.Отгонбаяр, С.Ням баяр, Б.Хонгор, Б.Амаржаргал нар дуунуудыг үзэгчдийн хүртээл болголоо.

Энэ үеэр соёлын гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү “Алтан өргөө” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байсан юм. Өнөөдөр энэ тайзан дээрээс, ахмад үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ нэг танхимд сэтгэлд хоногшсон кинонуудынхаа аяыг сонсох сайхан байна” хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан