Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятад дэлхийн хамгийн том агаар усанд явагч AG600 онгоц туршлаа
Хятадын Жухай хотод дэлхийд хамгийн томд орох агаар, усанд явагч AG600 нисэх онгоц туршлаа гэж “Женьминь Жибао” сонин мэдээлжээ. Шинээр бүтээсэн энэ онгоцыг цаашид хятадын нисэх онгоцны China Aviation Industry General Aircraft Co үйлдвэр үргэлжлүүлэн турших юм байна.

Дөрвөн тийрэлтэд хөдөлгүүртэй, 12 тонн усыг ердөө гуравхан минутад сорж ачих чадалтай энэ онгоцны далавчны урт нь 39,3 метр бол, нийт урт нь 38,8 метр гэнэ. Онгоц агаарт 4,5 мянган км нисч түймэр унтраах хүчин чадалтай.

Ойн түймэр унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулах, усны хил хамгаалах, ажиглалт хийх зориулалттай энэ аварга онгоцоо Зохион бүтээгчид тавдугаар сард туршаад, оны хагас гэхэд ашиглалтад өгнө гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.

Жухай хотын нисэх буудалд болсон эхний энэ туршилтаар онгоцны зогсоох төхөөрөмжүүд, залуурын боломж, маневрлах чадвар зэргийг туршихад бүгд онц үнэлгээ авчээ.

Оросуудын үүний өмнө ашиглаж байсан агаар усанд явагч “Альтаир” хэмээн Бе-200 онгоц нь хятадын энэ онгоцонд арай хүрэхгүй юм. Энэ онгоцны далавч 32,5 метр бол биеийн урт нь 32,7 метр, агаарт нийт 3100 км нисэх чадвартай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан