Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Трамп Умард Солонгосын удирдагчийн чадварыг үнэллээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг ухаантай залуу хэмээн нэрлэсэн байна.

Америкийн ерөнхийлөгчийнхөөр бол БНАСАУ-ын удирдагч хэдийгээр залуу хүн болов ч өөрийн улс орноо засаглан удирдаж чадаж байгаа гэнэ.

“Олон хүн энэ засаглалыг нь өөрчилж түүний авгаар юм уу, өөр нэгнээр солихыг бодож  байгаа гэдэгт би итгэлтэй байна. Харин тэр үүнийг барьж чадаж байна. Хэлэх юмгүй тэр бол ухаантай залуу” гэж Трамп тэмдэглэжээ.

Трамп Умард Солонгосын удаа дараа пуужин харваж байгаа тухайд “Би энэ талаар яримааргүй байна. Магадгүй тэд тийм ч сайн пуужинтай болж чадаагүй байж мэднэ. Гэхдээ л эцсийн эцэст тэд сайн пуужинтай болчихно шүү дээ” гэжээ.

БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд Хятадын үүрэг чухал гээд “Тэд Умард Солонгосыг сул дорой байхыг хүсэхгүй байгаа. Гэхдээ тэднийг цөмийн зэвсэгтэй болоосой гэж хүсэхгүй байгаа” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан