ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Венесуэлд эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр сард 35 хүн амь алджээ
Венесуэл даяар дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний явцад нийт 35 хүн амь алдаж өөр 717 хүн бэртэж гэмтээд байна гэж тус улсын прокурорын газар мэдээлсэн байна.
Эдгээрээс 18 хүн нь нийслэл Каракаст амь алдсан бол зургаа нь Карабобод, тав нь Ларе, хоёрн ь Мерид болон Мирандед амь насаа алдсан бол Баринас, Тачирад тус бүр нэг хүн амь алдсан гэжээ. Амь алдагсдын дунд өсвөр насны хүүхэд 4, үндэсний гвардийн нэг дайчин, цагдаагийн нэг ажилтан байна гэж Universal сайт мэдээлсэн байна.
Хүмүүсийн амь алдсан, шархдаж бэртсэн хэргийг нэг бүрчлэн хянаж, шинжээч томилон ажиллуулж байгаа гэж Венесуэлийн прокурорын газар мэдэгдсэн байна.
Венесуэлийн Үндэсний ассамблей дахь сөрөг хүчний үйл ажиллагааг Дээд шүүх хязгаарласнаас үүдэн сөрөг хүчний талынхан орон даяар гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн Шүүхийн гишүүдийг огцрох, хугацаанаас нь өмнө сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн юм.
Венесуэл даяар дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний явцад нийт 35 хүн амь алдаж өөр 717 хүн бэртэж гэмтээд байна гэж тус улсын прокурорын газар мэдээлсэн байна. Эдгээрээс 18 хүн нь нийслэл Каракаст амь алдсан бол зургаа нь Карабобод, тав нь Ларе, хоёрн ь Мерид болон Мирандед амь насаа алдсан бол Баринас, Тачирад тус бүр нэг хүн амь алдсан гэжээ. Амь алдагсдын дунд өсвөр насны хүүхэд 4, үндэсний гвардийн нэг дайчин, цагдаагийн нэг ажилтан байна гэж Universal сайт мэдээлсэн байна.
Хүмүүсийн амь алдсан, шархдаж бэртсэн хэргийг нэг бүрчлэн хянаж, шинжээч томилон ажиллуулж байгаа гэж Венесуэлийн прокурорын газар мэдэгдсэн байна.
Венесуэлийн Үндэсний ассамблей дахь сөрөг хүчний үйл ажиллагааг Дээд шүүх хязгаарласнаас үүдэн сөрөг хүчний талынхан орон даяар гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн Шүүхийн гишүүдийг огцрох, хугацаанаас нь өмнө сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл























