Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Цэргийн ээж Степанова дайнд 9 хүүгээ алдсан

1941-1945 оны аугаа их Эх орны дайн зөвлөлтийн бүхий л айл өрх, хүний амьдралд нөлөөлж зарим нь тэргүүн шугаманд байлдаж, зарим нь ар талд хөдөлмөрлөж, нөгөө зарим нь ах дүү, амраг садан, хүүгээ дайнд үдэж өдөр бүрий фронтын чимээ сонсон хэзээ эргэж ирэх бол хэмээн хүлээн суусан.
Ийм ээжийн нэг бол Украины иргэн жирийн нэгэн ээж Степанова Епистиния Федоровна. Тэрээр өөрөө 1882 онд Кубанид төрсөн юм байна. Тосгоны жирийн эмэгтэй тэрээр мал аж ахуй эрхэлж, тариа тарьж нөхөр Михаил Николаевич Степановтай танилцан 15 хүүхэд төрүүлснээс 9 хүү, нэг охин л өсч торнижээ. Харин 9 хүү нь бүгд дайны улмаас нас барсны 7 нь Эх орны дайнд оролцож яваад амь алдсан байна.

Степановынхны хөвгүүдийн хувь заяа
Түүний хөвгүүд бүгд эх орныхоо төлөө тулалдаж дайнд амь насаа алдсан.
Александр (1901 – 1918). Улаан армид тусалсны төлөө цагаантнууд буудаж алсан.
Николай (1903 – 1963). 1941 оны наймдугаар сард фронтод сайн дураараа явж хүнд шархдаж үүнийхээ улмаас 1963 онд нас барсан.
Василий (1908 – 1943). Германчууд 1943 онд буудан хөнөөсөн
Филипп (1910 – 1945). Байлдаж яваад фашистын хорих лагерьт нас барсан
Федор (1912 – 1939). Халхын голын байлдаанд амь алдсан
Иван (1915 – 1943). 1942 онд германчууд буудан хороосон
Илья (1917 – 1943). Курскийн тулааны үеэр амь үрэгдсэн
Павел (1919 – 1941). Брестийн цайзыг хамгаалахад оролцож яваад сураггүй болсон
Александр (1923 – 1943). Сталинградын тулаанд оролцож яваад амь үрэгдсэн. ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан.

Фронтод явсан хүүхдүүд нь эхлээд өөрсдөө байнга захидал бичиж Степановна бусдын нэгэн адил цэрэг эрсийн гурвалжин захиадл хүлээн авч, охин нь аж ахуйд нь тусалсаар байлаа. Сүүлдээ захидал цөөрсөөр ирэхээ болив. Улмаар аймшигт мэдээтэй албан захидал ээлж дараалан ирж Эх гашуудлын хар алчуураа ч тайлахаа бараг больсон гэдэг.
Фронтод хөвгүүдээ үдсэн Зөвлөлтийн мянга мянган ээжүүдийн л нэг түүний тухай бүр дайны дараа л олон нийт мэдэж “Баатар эх” одон хүртээсэн байна.
Хөвгүүдийн нь тухай ном зохиол ээлж дараалан гарч, тэднийхийг зорьсон сэтгүүлч сурвалжлагчид хөвөрсөөр. Хөвгүүдийн нь тухай, гэр бүлийн нь тухай музей ч байгуулж. Энд нь Иваны шүлгийн дэвтэр, Василийн хийл хөгжим, Александрыг оршуулсан газрын шороо, хүүхдүүдийн нь захидал дэлгээстэй бий.
Энэ алдарт ээжийн тухай баримтат кино ч бий.

Аймшигт дайны гашуун зовлонг биеэр туулсан энэ гайхамшигт ээж ганц охиныхоо хамт Ростов-на-Донд амьдарч байгаад 1969 онд насан өөд болсон байна. Түүнийг оршуулсан газар нь Степановынхны гэр бүлд зориулсан дурсгалын цогцолбор босгожээ.
mundag setgeliin tenheetei yumaa
Сайхан тэнэг ***** юу гүй чи
Хөөрхий дөө бас нэг хүү нь биднийг хамгаалж Монгол улсын төлөө манай газар шорооны төлөө амь эрсэдсэн байна даа.Гэтэл энд цэцэрхээд байгаа нөхдүүдийн өвөө нар хаана байсан бол????
Өчигдөрийн 18,35 ийн тэнэгт.Хэрэв орос ялаагүй бол чам шиг тэнэг чамай өсгөж хүмүүжүүлсэн увайгүй эцэг эх чинь ч байхгүй байлаа.Сайхан ээж сайн хүүхдүүд өсгөж хүмүүжүүлсэнийг дэлхий нийтээрээ бахархаж байдгийг мэдэж ав эргүү минь
teneg orosuud yalaagyu bol nusan dartsag min unuudur chi ingeed amniixaa zorgoor buraad suuj baixgyu baisan daa
Тэнэг Оросууд хvний олноор ааглаж ялсны нэг баримт нь энэ юм. Айлын 9 хvvхдийг 9-vvлэнг фронтод vрэгдvvлсэн байгаа юм даа. Цэрэг Райныг аварсан кино бол vvний эсрэг юм даа
Huurhiiduu

1941-1945 оны аугаа их Эх орны дайн зөвлөлтийн бүхий л айл өрх, хүний амьдралд нөлөөлж зарим нь тэргүүн шугаманд байлдаж, зарим нь ар талд хөдөлмөрлөж, нөгөө зарим нь ах дүү, амраг садан, хүүгээ дайнд үдэж өдөр бүрий фронтын чимээ сонсон хэзээ эргэж ирэх бол хэмээн хүлээн суусан.
Ийм ээжийн нэг бол Украины иргэн жирийн нэгэн ээж Степанова Епистиния Федоровна. Тэрээр өөрөө 1882 онд Кубанид төрсөн юм байна. Тосгоны жирийн эмэгтэй тэрээр мал аж ахуй эрхэлж, тариа тарьж нөхөр Михаил Николаевич Степановтай танилцан 15 хүүхэд төрүүлснээс 9 хүү, нэг охин л өсч торнижээ. Харин 9 хүү нь бүгд дайны улмаас нас барсны 7 нь Эх орны дайнд оролцож яваад амь алдсан байна.

Степановынхны хөвгүүдийн хувь заяа
Түүний хөвгүүд бүгд эх орныхоо төлөө тулалдаж дайнд амь насаа алдсан.
Александр (1901 – 1918). Улаан армид тусалсны төлөө цагаантнууд буудаж алсан.
Николай (1903 – 1963). 1941 оны наймдугаар сард фронтод сайн дураараа явж хүнд шархдаж үүнийхээ улмаас 1963 онд нас барсан.
Василий (1908 – 1943). Германчууд 1943 онд буудан хөнөөсөн
Филипп (1910 – 1945). Байлдаж яваад фашистын хорих лагерьт нас барсан
Федор (1912 – 1939). Халхын голын байлдаанд амь алдсан
Иван (1915 – 1943). 1942 онд германчууд буудан хороосон
Илья (1917 – 1943). Курскийн тулааны үеэр амь үрэгдсэн
Павел (1919 – 1941). Брестийн цайзыг хамгаалахад оролцож яваад сураггүй болсон
Александр (1923 – 1943). Сталинградын тулаанд оролцож яваад амь үрэгдсэн. ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан.

Фронтод явсан хүүхдүүд нь эхлээд өөрсдөө байнга захидал бичиж Степановна бусдын нэгэн адил цэрэг эрсийн гурвалжин захиадл хүлээн авч, охин нь аж ахуйд нь тусалсаар байлаа. Сүүлдээ захидал цөөрсөөр ирэхээ болив. Улмаар аймшигт мэдээтэй албан захидал ээлж дараалан ирж Эх гашуудлын хар алчуураа ч тайлахаа бараг больсон гэдэг.
Фронтод хөвгүүдээ үдсэн Зөвлөлтийн мянга мянган ээжүүдийн л нэг түүний тухай бүр дайны дараа л олон нийт мэдэж “Баатар эх” одон хүртээсэн байна. Хөвгүүдийн нь тухай ном зохиол ээлж дараалан гарч, тэднийхийг зорьсон сэтгүүлч сурвалжлагчид хөвөрсөөр. Хөвгүүдийн нь тухай, гэр бүлийн нь тухай музей ч байгуулж. Энд нь Иваны шүлгийн дэвтэр, Василийн хийл хөгжим, Александрыг оршуулсан газрын шороо, хүүхдүүдийн нь захидал дэлгээстэй бий.
Энэ алдарт ээжийн тухай баримтат кино ч бий.

Аймшигт дайны гашуун зовлонг биеэр туулсан энэ гайхамшигт ээж ганц охиныхоо хамт Ростов-на-Донд амьдарч байгаад 1969 онд насан өөд болсон байна. Түүнийг оршуулсан газар нь Степановынхны гэр бүлд зориулсан дурсгалын цогцолбор босгожээ.

0 Сэтгэгдэл
2017.08.25
2017.05.10
2017.05.10
2017.05.10
2017.05.09
2017.05.09
2017.05.09




















