Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Сүхбаатарын талбайд 1000 дуучин Төрийн дууллыг хамтдаа дуулах гэж байна

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр нээлтээ хийх наадам хоёр хоног Улаанбаатар хотноо болно. Энэхүү наадамд манай улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагыхан оролцох бол ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.
Наадамд оролцох уран бүтээлчид одоо Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах нэгдсэн парадад оролцохоос гадна Монгол Улсын төрийн дууллыг хамтдаа дуулах юм байна.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр Хүүхдийн найрал дууны тоглолтоор үргэлжлэх бол маргааш Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, нөгөөдөр  УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолтоор үргэлжилж өндөрлөх юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан