Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Богдын Хайстайн Лаврингийн ээдрээт түүхийг гэрэл зургаар харуулна

Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Тиймээс энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан наймдугаар Жавзандамба Наран гэрэлт түмэн наст Богд хааны ордон музей “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээх юм.
Энэ үеэр Богд хааны 4 ордны нэг болох Хайстайн Лаврин буюу Улаан ордны тухай ээдрээт түүхийг хөндөх юм.
Энэхүү Лаврин нь VIII Богд Жавзандамба хутагтын үед XIX зууны эцэс XX зууны эхэн үед Туул голын сав газар өндгөн сүргийн бэлчээр нутагт байгуулагдсан зуны ордон юм. Эрдэнийн далай баян сүм буюу ард олны дунд Хайстай Лаврин, Хайлаастайн ордон гэх зэргээр нэрлэгддэг байсан уг ордон нь Богд Хааныг жанч халтал ихээхэн өргөжин тэлсээр байсан ажээ. Богд хаан 1924 онд жанч халснаар уг ордныг тухайн үеийн Намын дээд сургуулийн харьяанд шилжүүлсэн бөгөөд ихэнх барилгууд нь үгүй болжээ.
Тус үзэсгэлэнгээс тус ордны өнгөрсөн түүх, төрх хийгээд өнөө цагт хэрхэн оршин байгааг харах боломжтой.

0 Сэтгэгдэл