ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Украины хуульч ерөнхийлөгч Порошенког шүүхэд өглөө

Украины хуульч, хүний эрхийг хамгаалагч Роман Лихачев Захиргааны хэргийн дээд шүүхэд өргөдөл гаргаж оросын сайтуудыг хаах зарлиг гаргасан ерөнхийлөгч Петр Порошенког буруутгасан байна. Тэрээр Facebook хуудсандаа бичсэн тайлбартаа “иргэдийн эрхийг ингэж зөрчиж болох уу”, “Хэргийн гол нь «ВКонтакте» ч юм уу «Одноклассниках» гээд оросын сайтдаа байгаа юм биш. Хамгийн гол нь эрх чөлөөг хязгаарлаж байгаад л байна. Маргааш юу болох вэ.....Бодох, амьсгалахыг хориглох уу. Бид Европ руу чиглэсэн улс орон гэж яриад, үнэн хэрэгтээ Умард Солонгос шиг болж байна” гэж бичжээ.

Лихачев мөн Порошенкогийн эсрэг өргөдлийг шүүх ямар нэгэн дарамтгүйгээр авч үзэн шийдвэрлэхийг хүсээд “Хар л даа. АНУ-д ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг зүгээр л зогсоочихож байна шүү дээ, энэ бол ерийн л тогтсон зүйл” гэсэн байна.
Оросын компаниуд, хувь хүмүүсийн эсрэг хоригийн тухай зарлигт Украины ерөнхийлөгч Петр Порошенко энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэ зарлигаар интернетийн Яндекс, Mail.ru зэрэг компани, нийгмийн сүлжээний “Одноклассники” болон “ВКонтакте” сайтуудыг хаахаар заасан юм байна.

0 Сэтгэгдэл