Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн гуравдугаар дайн гарч мэдэх таван халуун цэгийг шинжээч нэрлэжээ
Дэлхийн гуравдугаар дайн гарч болзошгүй манай гариг дээрх хамгийн халуун таван цэгийг The National Interest-ийн тоймч  Роберт Фарли нэрлэсэн байна.

Зохиогчийн үзэж байгаагаар бол юун түрүүнээ  Солонгосын хойгт мөргөлдөөн гарах магадлал хамгийн их гэнэ. БНАСАУ цөмийн болон пуужингийн хүчин чадлаа  нэмэгдүүлэн байнга туршилт хийж байгаа нь ийм дүгнэлтэд хүргэж байна гэсэн байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч умард Солонгосын цөмийн  хөтөлбөрийг зогсоохын тулд урьдчилсан цохилт өгөхөд бэлэн гэж байгаа бол эсрэгээр нь Пеньян америкчуудад урьдчилан цохилт өгнө гэж  байгаа нь цэргийн өргөн хүрээний мөргөлдөөнд хүргэж болзошгүй байна гэжээ.

Дараагийн халуун цэг бол Сири дэх иргэний  дайн. Энэ улсад өөр хоорондоо мөргөлдөж байгаа олон зэвсэгт бүлэглэлүүд байгаагийн зэрэгцээ Дейр-эз-Зор дэх сирийн цэргийнхэн рүү америкийн онгоцнууд дайрсан шиг алдаанаас болоод юм уу, Орос, АНУ-ын зэвсэгт хүчний тохиолдлын мөргөлдөөнөөс болж дэлхийн дайн гарч болзошгүй байна гэж энд бичжээ.

Өөр нэг халуун цэг бол Энэтхэг-Пакистаны хил. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны ерөнхий сайдтай утсаар ярихдаа Кашмирын маргааныг тогтворжуулахад зуучилж болно гэсэн. Энэтхэг, Пакистан хоёр дайтаад эхэлбэл АНУ, Хятад хоёр ч оролцоод эхэлж мэднэ гэсэн байна.

Дөрөвдэх халуун цэгээр Балти орчмын улсууд орж энэ нь Москва, Вашингтоны сөргөлдөөний эхлэл болж мэдэх юм гэжээ. Түүнийхээр бол Дональд Трамп НАТО-гийн өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ биелүүлэхгүй байгаа  Европын гишүүн орнуудаа  хамгаалах уу гэсэн асуудал тавьсан нь АНУ-оросын харилцааны хурцадмал байдлыг намжааж мэдэх ч энэ хоёр том гүрний зөричлдөөний нэг эх сурвалж нь Балтийн орнууд болсоор байна.

Шинжээчийн бичсэнээр бол дэлхийн том гүрнүүдийн мөргөлдөөн нь кибер орон зайд үүсч магадгүй гэнэ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос кибер дайралтаар нөлөөлсөн гэсэн дуулиан нь байдлыг хурцатгаад эхэлсэн. Энэ нь магадгүй байдлыг улам хурцатгаж мэдэх юм. Дональд Трампын гадаад улс төрийн тодорхой бодлого өнөөдөртөө нууц байгаа ч түүний зөвлөхүүд цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд кибер довтолгооныг сонгож мэдэх юм гэж шинжээч бичсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан